Бүх иргэд хөл хорионд орж, онцгой дэглэмд шилжсэн цар тахлын энэ цаг үед “Өгөөж-Чихэр боов” компани хүнсний аюулгүй байдалд болон бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүйгээр ажлаа хэвийн үргэлжлүүлэхэд анхаарч, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд шаардлагатай нөөцийг бүрдүүлэх, ажилтнуудыг үнэн зөв, бодит мэдээллээр хангах, компанийн хэмжээнд эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэр, хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалтын дэглэм, заавар, журам, шаардлага, сэрэмжлүүлэг, анхааруулга, зөвлөмжийг сахин биелүүлэхээр холбогдох бүх шатны арга хэмжээг авч ажиллаж байна. Ажилтан бүр өөрийн болон хамтран ажиллаж буй 400 гаруй ажилтан, албан хаагчдын гэр бүл, цаашилбал Өгөөжийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг хэрэглэгч бүрийн гэр бүлийг хамгаалах давхар давхар үүрэг хариуцлага оногдож буйг хором бүр ухамсарлаж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, хүн ардыг эрүүл, аюулгүй хүнсээр тасралтгүй хангах ариун үүргээ нэр төртэйгээр биелүүлж байна.