Монгол Улсад худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд ХХААХҮЯ, МҮХАҮТ, НЗДТГ, ЖДҮГ-тай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар Түншлэл-2021“ Олон улсын үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна. 46 дахь жилдээ зохион байгуулагдах тус үзэсгэлэн 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 3-ны өдрүүдэд Мишээл экспо төвд болно.
Цар тахлын улмаас үзэсгэлэнд оролцогчдын бүртгэлийг цахимаар хийж байгаа бөгөөд дараах салбарын бизнес эрхлэгчид оролцох боломжтой. Үүнд:
- Барилга, барилгын материал, жижиг тоног төхөөрөмж
- Уул уурхайн ханган нийлүүлэлт
- Мэдээллийн технологи
- Эмнэлэг, эрүүл мэндийн бүтээгдэхүүн
- Банк санхүүгийн болон бизнесийн зөвлөх үйлчилгээ
- Хөнгөн үйлдвэрийн салбар
- Хүнс, хүнсний бүтээгдэхүүн
- Шинэ техник, технологи, инноваци
Бүртгэл: 9 дүгээр сарын 20-ний өдрийг дуустал үргэлжилнэ.
Төлбөр:
- МҮХАҮТ-ын гишүүн байгууллага 1 мкв 80,000₮
- МҮХАҮТ-ын гишүүн бус байгууллага 1 мкв 100,000₮
Энэ удаагийн үзэсгэлэнг www.trademongolia.mn цахим хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэх төдийгүй цахим хэлбэрээр давхар зохион байгуулж байгаагаараа онцлог.
Холбоо барих:
Утас: 976-77277070/4/, 99036193, 99915000
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn