НОМИН ХОУМСТАЙЛ
ENGLISH HOME дэлгүүр нь анх 2009 онд Турк улсад 3 салбараа нээж байсан бол өдгөө Турк улсдаа 300 гаран салбар, дэлхийн 40 орчим улсад 110 салбартайгаар улам өргөжин тэлж байгаа олон улсын франчайз сүлжээ дэлгүүр бөгөөд 111 дэх салбараар Монгол сонгогдон албан ёсны нээлтээ 2021.09.09-ны өдөр хийлээ.
Бидний гол зорилго Чанартай бүтээгдэхүүнд суурилсан цэвэр, романтик, дэгжин, тав тухтай орчинг бүрдүүлэхүйц цогц үйл ажиллагааг нэг дор төвлөрүүлэх юм.
English home дэлгүүр нь Наадам центр 1 давхарт байрлахаас гадна Улсын их дэлгүүрийн 4 давхарт тасагтай бөгөөд Номин бонус карт үйлчилдгээрээ онцлогтой.
2022 онд дахин нэг салбараа нээж хэрэглэгч та бүхэнд илүү ойртохоор төлөвлөн ажиллаж байна. Зөвхөн Наадам центрт байрлах дэлгүүрт 3000 орчим нэр төрлийн барааны сонголттой бөгөөд нэг төрлийн бараанаас 8-10 ширхэг ирдгээрээ онцлог юм.
Орчин үеийн интерьер хэв маягуудтай төгс зохицох тансаг зэрэглэлийн гоёмсог гэр ахуйн бүхий л барааг нэг дороос сонгон авч өөрийн хүссэн орчинг бүрдүүлэх боломж таны өмнө нээгдлээ.
Эрхэм хэрэглэгч та орны даавуу, ширээний тавцан, хивс хивсэнцэр гэх мэт дандаа хүрэлцэх мэдрэмж авч байдаг зүйлсээ тааламжтай материалтайгаар сонгох нь чухал. Манай бүтээгдэхүүнүүд улирал бүр шинэчлэгдэн гардагаас гадна хүрэлцэхэд таатай мэдрэмж төрүүлэхүйц материалтай, хээний зохицол сайтай учраас таны хүссэн хэв маягт тохиромжтой байх болно.
НОМИН ФЕЙШН
THE NORTH FACE - 1966 онд үүсгэн байгуулагдсан. Эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн спорт, аяллын хувцас, дагалдах хэрэгслийг худалдаалдаг брэнд юм.
Үйлдвэр шинээр нээгдсэнээс хойш хөнгөн, цахилгаантай, нейлонон (тэр үед дөнгөж шинээр гарч ирсэн материал) үүргэвч үйлдвэрлэж эхэлсэн юм. Бараа бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулахын тулд элдэв төрлийн судалгаа шинжилгээний ажлыг ивээн тэтгэж аяллын явцад бараа бүтээгдэхүүнээ туршиж үздэг болов. Энэ ажлын хүрээнд инженер, зохион бүтээгч Бакминстер Фуллертэй хамтран ажиллаж шинэ технологийн майхан зохион бүтээжээ, энэ майхан нь цаг уурчдыг цаг агаарын хүнд нөхцөлд зохих хэмжилтээ хийхэд ямар ч талаараа тохирдог байна. Дараагийн алхам нь “VE-2-4” болон “VE-2-5” загварын майхан бүтээв: цаг агаарын ямар ч нөхцлийг даван туулах чадвартай аялагчдад зориулсан майхан.
Нийгмийн амьдралын өөрчлөлтийг байнга ажиглаж, судалж явдаг учраас бусад адил төстэй брэндүүдээс байнга тэргүүлж явдаг. Жишээ нь, гудамжны скейтбордыг хүмүүс сонирхож эхлэх тэр үед компани энэ төрлийн спортод зориулсан хувцас, хамгаалалтын хэрэгсэл үйлдвэрлэж эхэлжээ. Өнөөдөр ч энэ л брэндийн хувцас, хүрэм бусад брэндүүдээсээ илүү найдвартайд тооцогдож борлуулалт өндөртэй байдаг байна.
DANIEL HETCHER - 1962 онд үүсгэн байгуулагдсан. Дэлхийд хамгийн анхны маш боломжийн үнэтэй боловч дээд зэрэглэлийн чанартай болж чадсан эрэгтэй ажил хэрэгч хувцасны брэнд юм. Төв салбар Парис хотод байрладаг бөгөөд дэлхийн 65 оронд салбар дэлгүүртэй.
Мөн Daniel Hetcher брэнд нь Dh2O гэсэн технологийг нэвтрүүлсэнюм. Энэхүү технологи нь хувцасыг шууд угаалгын машинд угаах боломжтой, хими цэвэрлэгээ шаардлагагүй, 4 цагийн дотор бүрэн хатдаг, индүүдлэг шаардлагагүй, цэвэрлэхэд хялбар гэдгээрээ онцлогтой.
S’OLIVER - S.oliver групп нь 1969 онд байгуулагдсан бөгөөд өдгөө Германы топ 50н хувцас загварын компанийн 15т ордог ба дэлхий даяар нийт 40 гаруй улсад 7850 дэлгүүртэй , долоо хоног бүр 3н сая ширхэг хувцас борлуулдаг бренд болтлоо хөгжсөн . Монгол хүн бүрт брэнд хэрэглээг мэдрүүлж, дэлхийн Фейшн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах боломжийг олгох эрхэм зорилготой 2010 онд Германы нэр хүндтэй s.Oliver брэндийн ажил хэрэгч болон чөлөөт загварын эмэгтэй, эрэгтэй тасгийг Улсын Их Дэлгүүрт нээснээр нэр хүндтэй, загварлаг, чанартай брэнд бэлэн хувцасыг эрэлхийлдэг Номингийн хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангахаар анхны брэнд тасгийг нээсэн. Энэ жилийн буюу 2021 оны S.oliver брэндийн нүүр царайгаар жүжигчин Дөлгөөн ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Нөөцийн үр ашгийг дээшлүүлэх үүднээс бид үргэлж хог хаягдлаас зайлсхийж багасгахыг хичээдэг. Үүний тулд бид ажиллаж байгаа бүхий л хэсэгтээ дахин боловсруулах системийг ашиглах боломжтой байх аргыг ашигладаг. Энэ нь албан тасалгааны хог хаягдлыг өдөр бүр өөрсдийн байршилд хаях, мөн ложистик дахь сав баглаа боодлын хог хаягдал, тугалган цаас, цаасан хайрцаг, үйлдвэрлэлийн хаягдал, даавууны хог хаягдал зэргийг дахин боловсруулдаг.
НОМИН ДИСТРИБЮШН
Эрхэм зорилго:
Бид Харилцагчийн үйлчилгээг дээдэлсэн чадварлаг ажилтнууд, зах зээлд шаардлагатай бараа бүтээгдэхүүний сонголтыг бүрдүүлсэн өргөн цар хүрээтэй борлуулалт, түгээлтийн үйл ажиллагаа явуулж салбартаа тэргүүлэх төвшинд хүрнэ.
Уриа үг:
Эрч хүч, өөдрөг үзлээр жигүүрлэж амжилтыг бүтээнэ
Үүсгэн байгуулагдсан түүх:
“Номин Дистрибюшн” компани нь 2016 оны 10 дугаар сард “Номин Трейдинг” ХХК-ийн салбар болж анх байгуулагдсан. Манай компани нь хэрэглэгч, харилцагч нарын хэрэгцээ шаардлагад тулгуурлан, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн борлуулалт, түгээлтийн нэгдсэн системийг бий болгох хүсэл тэмүүлэлтэйгээр анх байгуулагдсан бөгөөд одоо ч энэ хүсэлт тэмүүлэлдээ хүрэхийн төлөө ажиллаж байна.
Бид Монгол улсын хэмжээнд 8000 орчим борлуулалтын сувгуудад бараа бүтээгдэхүүнээ хүргэж, тухайн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэн ажилладаг.
Өнөөдөр манай компани нь нийт 200 гаруй ажилтантай бөгөөд дэлхийн стандартад хүлээн зөвшөөрөгдсөн түгээлтийн машинуудаараа дэлхийн 60 орны үйлдвэрлэгчдийн 18000 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд амжилттайгаар худалдан борлуулж, түгээж ажиллаж байна.
Бид олон улсын жишигт нийцсэн, агуулахын нэгдсэн систем бүхий программ хангамжаар тоноглогдсон дулааны болон хөргөлтийн тохируулгатай агуулахаараа дамжуулан бараа бүтээгдэхүүнийг хүлээн авч, цаг алдалгүй хэрэглэгчдэд хүргэж байна.
НОМИН КОСМЕТИКС
JACOMO - Францын алдартай тансаг зэрглэлийн сүрчиг бөгөөд эрэгтэй эмэгтэй хүмүүст зориулагдсан Анхилуун Фюжер ангилалын сүрчиг юм. Jacomo de Jacomo 1980 онд анх худалдаанд гарсан байна. Энэ сүрчигний үүсгэн байгуулагч нь Christian Mathieu юм.
Playboy - Үнэртэй ус нь францын залуучуудын өнгө төрхийг тодорхойлох шинэ үеийн үнэртэн юм. Хамгийн анхных нь 2008 онд, хамгийн сүүлийх нь 2020 онд бүтээгдсэн байна. Playboy -ийн үнэртнүүдийг Lucas Sieuzac, Nathalie Feisthauer, Nicolas Beaulieuu, Julien Rasquinet, Juliette Karagueuzoglou, Guillaume Flavigny, Nathalie Lorson, Alienor Koseninski, Alexandra Koseninset, Alexandra Koseninset Гамба, Дирк Браун, Жек Агран, Фабрис Пеллегрин, Винсент Кучински нар үүсгэн байгуулсан .
Бүсгүйчүүд, залуус өөртөө итгэлтэй, тачаангуй, дур булаам хэв маяг бүрт тохирсон үнэртэй. Лондонгийн дур булаам хүнээс эхлээд рок-н-ролл үдэшлэгийн охин хүртэл бидний үнэртэнүүд дуралдаг ба хүний сэтгэл санааг сайжруулж, өөртөй итгэлтэй алхад тань туслах болно гэж үздэг .
© Playboy. PLAYBOY ба Rabbit Head Design нь Playboy -ийн худалдааны тэмдэг бөгөөд Coty See Less -ийн лицензийн дагуу ашиглагддаг
Corine de Farme - Франц улсын дээд зэрэглэлийн хүүхдийн болон эмэгтэйчүүдийн эмзэг арьс арчилгааны тэргүүлэгч брэнд /савлагаа нь байгальд задардаг/ байгалийн гаралтай эко бүтээгдэхүүн юм.
НОМИН ЭЛЕКТРОНИКС
BEKO - Дэлхий дахинд 400 сая гаруй хэрэглэгчтэй, 30 мянган ажилчид, 18 үйлдвэр, +130 улс оронд салбартай Англи улсад борлуулалтаараа No1-д тооцогддог Beko брэндийн Монгол улс дахь албан ёсны борлуулагчаар Номин Электроникс 14 дэх жилдээ амжилттай ажиллаж байна.
Беко брэндийн зарчим: "Хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралын хэрэгцээний хамтрагч байх."
HITACHI - 113 жилийн түүхтэй Японы алдарт Hitachi брэндийн Монгол дахь цорын ганц албан ёсны борлуулагчаар Номин Электроникс 1999 оноос хойш буюу 22 дахь жилдээ ажиллаж байна. Монголын зах зээл дээрх хамгийн олон өнгө, загварын сонголттой буюу 70 гаруй төрлийн 13 өнгөний сонголттой хөргөгчийг зөвхөн Hitachi брэнд санал болгодог.
Иновацаар тэргүүлэгч Hitachi брэнд нь ХАМГИЙН АНХНЫ ВАКУУМ ТАСАЛГАА-тай хөргөгчийг үйлдвэрлэсэн. Энэхүү тасалгаа нь хүнсийг хамгийн найдвартай удаан хугацаанд хадгалж чаддагаараа онцлог юм.
PHILIPS - 130 жилийн өмнө байгуулагдсан Голландын үндэстэн дамнасан корпорац юм. Эмнэлгийн болон эрүүл мэндийн бүтээгдэхүүний технологиороо дэлхийд тэргүүлдэг Philips брэнд бусад цахилгаан хэрэгсэлдээ ч мөн адил хэрэглэгчийн хүсэл, хэрэгцээг тэргүүнд тавьж, чанар аюулгүй байдлын өндөр стандартыг нэвтрүүлэн, хамгийн хялбар хэрэглээг хэрэглэгчиддээ хүргэхээр зорьж ирсэн.
Philips-ийн зорилго бол утга учиртай шинэлэг технологийн дэвшлээр дамжуулан хүмүүсийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг сайжруулах явдал юм. 2030 он гэхэд жилд 2.5 тэрбум хүний амьжиргааг дээшлүүлэхийг зорьж байгаа бөгөөд үүний 400 сая нь эмзэг бүлгийн иргэд юм.
Айл бүрд заавал байдаг Philips брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагчаар Номин Электроникс 20 гаруй жилийн турш амжилттай ажиллаж байна.
НОМИН ФҮҮДС
Wuliangye- Хятад архи байжиу - Wuliangye Группын классик бүтээгдэхүүн, Хятад улсын хүчтэй амт бүхий Baijiu архины нэг болох 52% алкохолтой Wuliangye архийг буудай (wheat), тутарга (rice), эрдэнэ шиш (corn), сорго будаа (sorghum rice), цавуулагтай будаа (glutinous rice) зэрэг таван төрлийн үр тариагаар хийдэг. Мин эзэнт гүрний үеэс эхлэн эдгээр таван үр тариаг Yibin мөрөнгийн устай тодорхой харьцаатайгаар холин, эртнээс уламжлагдсан микробын исэлдүүлэх саванд нэрэх ба ингэснээр энэ нь зөөлөн бөгөөд чихэрлэг, сэнгэнэсэн, цэвэр амттай болох бөгөөд эдгээр онцлог амтуудыг нэгэн зэрэг мэдрэх боломжтой юм.
Belgian- Белги шоколад - Бельги улс нь Европ тивд орших бага хэмжээний газар нутгийг хамрах улс боловч амттаны үйлдвэрлэл , бүтээгдэхүүний чанараараа дэлхий даяар танигдсан орон билээ. Бельги улс нь 400 жилийн өмнөөс шоколад үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 2000 гаран шоколадны дэлгүүрүүдтэй юм.
Номин Фүүдс ХХК компани Бельгийн алдарт “The Belgian Chocolate Group” компанитай 2020 онд албан ёсны дистрибьютерын гэрээ хийж The Belgian болон The Beyond time брэндүүдийн бүтээгдэхүүнийг импортлон оруулж ирсээр байна.
“The Belgian Chocolate Group” компани нь 1956 оноос үйлдвэрлэлээ явуулж эхэлсэн гэр бүлийн компани юм. Одоогийн байдлаар дэлхийн 100 гаран оронд бүтээгдэхүүнээ экспортолдог ба жилдээ 9000тн шоколад, набор үйлдвэрлэдэг. The Belgian шоколад нь какаоны өндөр агууламжтай сайн чанарын шоколад үйлдвэрлэж зах зээл дээр өрсөлдөхүйц үнийг санал болгодгоороо алдартай юм.
Antigal- Аргентин дарс - Антигал дарсны үйлдвэр нь 1897 онд одоогийн энэ суурин дээрээ буюу Аргентин улсын дарсны гол бүс нутаг Мендозагийн Майбу-Луканд байгуулагдсан. 2001 онд технологийн шинэчлэл хийгдсэн. 2005 онд бид анхны ургацаа хураасан. Одоогийн байдлаар Ази, Европ, Өмнөд болон Хойд Америк, Карибын болон бусад орны 45 улсад дарсаа нийлүүлж байна. Антигал дарсны төрлүүдийн товч танилцуулга:
- Estimulo Cabernet Sauvignon - хамгийн залуу усан үзмээр хийгдсэн, шинэ учир уухад маш гоё. Улаан өнгөтэй
- UNO Malbec & Malbec - манай хамгийн сайн зарагддаг төрлүүд. Улаан дарсны хувьд царсан торхонд 10 сар, ган саванд 10 сар дардаг тул царс болон усан үзэмний маш сайн тэнцвэрийг бий болгодог.
- Aduentus Merlot, Cabernet Franc- Merlot, Cabernet Franc болон бусад сортын холимог.
- UNO Malbec - Аргентиний Malbec сортыг Францын царсан торхонд 24 сар дарсан тул маш өвөрмөц шинж чанартай.
НОМИН МОТОРС
CHANGAN AUTO - 21-р зуун гарснаар дэлхийн зах зээлд автомашин үйлдвэрлэлээр хүч түрэн гарч ирж буй 160 аад жилийн түүхтэй брэнд юм.
Манай Номин Моторс салбар тус брэндийг Монголын зах зэээлд нийлүүлээд 2 орчим жил болж байгаа бөгөөд нийт худалдан авагчид болон монголчууддаа боломжийн үнэтэй, чанартай, сүүлийн үеийн дэвшилтэт технологиор бүрэн тоноглогдсон цоо шинэ автомашинуудыг эх орныхоо зах зээл дээр худалдаалсаар байна.
Эрхэм зорилго:
- р зууны монголчууддаа дэлхийн сүүлийн үеийн технологийн дэвшил, чанартай бүтээгдэхүүнийг дэргэдээсээ авах боломжийг олгохыг эрхэм зорилгоо болгодог.
Товч түүх:
Одоогийн БНХАУлс байгуулагдахаас өмнө буюу Чин гүрний үед байгуулагдсан уг байгууллага нь өдгөө 158 жилийн түүхтэй бөгөөд анх зэвсэглэл болон дайны зориулалттай автомашин үйлвэрлэлээр үйл ажиллагаагаа эхэлсэн. 1959 оноос хойш өргөн хэрэглээний автомашин үйлдвэрлэлээр хятадын зах зээлд нэвтэрсэн бөгөөд түүнээс хойш автомашин борлуулалтаараа дэлхийд 10 дугаарт, Хятадын автомашин үйлдвэрлэгчийн шилдэг 4-н үйлдвэрлэгчийн нэг юм.
НОМИН МИШЭЭЛ
GROHE - Pure freude an wasser 1936 онд Герман улсад байгуулагдсан, 82 жилийн түүхтэй дэлхийн тэргүүлэгч сангийн тоноглолын брэнд юм.
Grohe брэндийн толгой компани Lixil Group нь ариун цэврийн тоноглолын зах зээлд тэргүүлэгч, орон сууц, барилгын материалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хамгийн том сантехникийн тоноглолын компани.
- 18.3 тэрбум долларын борлуулалт
- 150 оффис
- 98+ үйлдвэр
- 80’000 ажилтантай
Ариун цэврийн тоног төхөөрөмжийн томоохон үйлдвэрлэгч дэлхийн зах зээлд тэргүүлэгч компани.
Технологи, чанар, загвар, мөн эдийн засгийн хэмнэлтийг үнэ цэнээ болгон ажилладаг.
AS CREATION - Германы A.S Creation корпораци нь 1974 онд байгуулагдсан.
Европын зах зээлд хамгийн том ханын цаасны үйлдвэрлэгч, өндөр хүчин чадал бүхий компани юм.
Тус корпораци нь ханын цаасны болон хөшигний 2 үйлдвэртэй.
Ханын цаасны үйлдвэр нь жил тутам 6000 гаруй өөр нэр төрлийн ханын цаас үйлдвэрлэж дэлхийн зах зээлд нийлүүлдэг.
Номин Мишээл ХХК 2007 оноос Германы AS Creation ханын цаасыг Монголынхоо хэрэглэгчдэд хүргэж байна.