"Mongolia mining 2022" – Уул уурхайн ХАМГИЙН ТОМ үзэсгэлэн 2022.09.21-23ны өдрүүдэд “Степпе Арена – Мөсөн өргөө”-д 11 дэх удаагаа амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.
Тус арга хэмжээ нь дэлхийд тэргүүлэх техник, технологитой танилцах, нэвтрүүлэх, олон улсын сайн туршлагаас хуваалцах, хөрөнгө оруулалт татах боломжийг олгодог салбарын хөгжилд ач холбогдол бүхий олон улсын үзэсгэлэн юм.
“Багануур Цахилгаан Механикийн Үйлдвэр” ХХК нь 12 жилийн турш хуримтлуулсан туршлагадаа үндэслэн техник технологийн дэвшлийг шингээн зохион бүтээж үйлдвэрлэсэн, харилцагч нарынхаа хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулан амжилттай оролцож “ШИЛДЭГ ҮЙЛДВЭРЛЭГЧ”-ээр шалгарлаа.
Монгол улсын хөгжлийг тодорхойлох эрчим хүч, уул уурхай, барилга, дэд бүтэц бүтээн байгуулалтын төслүүдэд олон улсын стандартыг хангасан импортыг орлох BEMP брэндийн эцсийн бүтээгдэхүүн үйлчилгээг сонгож бидний ажилд дэжлэг үзүүлэн хамтран ажилласан харилцагч нартаа талархлаа илэрхийлмээр байна.
Эрчим хүчний салбарын хөгжил дэвшилд шаардлагатай инновацийн бүтээгдэхүүн үйлчилгээг үйлдвэрлэн нэвтрүүлэхийн төлөө BEMP-н хамт олон хариуцлагатай байж, тасралтгүй хөгжиж зогсолтгүй ажиллах болно.
Улс орныхоо хөгжил, цэцэглэлтийн төлөө оруулсан үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
ХАРИЛЦАГЧ ТАНЫ НАЙДВАРТАЙ ТҮНШ BEMP LLC