|
|
|
Сайн байна уу, Танд 7 хоног тутмын ложистикийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна.
|
|
|
|
Монгол Улсын Засгийн Газар:
1-р сарын 18-нд ам, Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Монгол Улсын Далайн захиргаа нь НҮБ-ын Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон Улсын судалгааны төв (ОУСТ)-тэй хамтран ажиллах тухай Санамж бичгийг шинэчлэн байгуулав.
|
|
|
|
|
|
|
“Монгол Улсын Ховд аймгийн Булган сум - БНХАУ-ын Такешикен тосгон” чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээ 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэх гэж байна.
|
|
|
МТЗНХолбоо
-
УБ хот дахь терминалуудад: 1154 ачаатай, 491 хоосон чингэлэг байна.
-
Замын-Үүд: 32 ачаатай чингэлэг байна.
|
|
|
|
|
|
|
|
|
Тээврийн салбарын орлого 2 их наяд хүрлээ
|
|
|
Үндэсний статистикийн хороо
|
|
|
|
|
|
|
|
|
Тээврийн дараа төлбөрт үйлчилгээ гэдэг нь импортын ачаа тээврийн зардлыг төлөлгүйгээр Монгол Улсад ачаа барааг хүлээн авснаас хойш 15 хоног хүртэлх хугацааны дараа төлбөрөө төлөх боломж юм.
|
|
|
|
|
-
Эрээн хотын гааль хэвийн цагийн хуваарийн дагуу цөөн бүрэлдэхүүнээр ажиллаж байна.
-
Эрээн - Замын-Үүдийн хил 1 сарын 22-24-ны өдрүүдэд хаалттай.
-
Замын-Үүд Олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу ажиллана.
|
|
|
|
|
|
|
|
Монгол Улсын хилийн боомтууд:
|
|
-
БНХАУ-д Сар шинийн баяр болж буйтай холбоотойгоор тус улстай хиллэдэг манай улсын хилийн автозамын боомтууд нэгдүгээр сарын 22-24-нд амарч байна. Үүнд: Замын-Үүд, Баянхошуу, Булган, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Хавиргын боомтууд орж байна. Харин Байтаг, Сүмбэр, Даянгийн автозамын боомтууд түр ажиллагаатай тул түр хаагдаад байна. Төмөр замын боомт нь цагийн хуваарийн дагуу ажиллах бөгөөд баяр, амралтын өдрүүд болон боомтын ажиллах хугацааны хязгаарлалтад хамрагдахгүй болно.
|
|
|
|
|
|
|
|
БНХАУ-ын Тианжин боомт:
-
Хятадын Цагаан сарын баяртай холбогдуулан Хятадын транзит болон экспортын гааль 1 сарын 21-27-ны өдрүүдэд түр зогссон.
-
Төмөр зам вагон гаргахад амралтгүй ажиллах боловч чингэлэг шалгах болон зөвшөөрөл өгөх ажил 1 сарын 21-31-ний хооронд түр зогсоно.
-
Боомтын терминал ажиллана.
|
|
|
|
|
|
|
|
Узбекистан улсаар дамжин өнгөрөх тээвэр:
|
|
|
|
|
|
|
|
|
-
Хятадын Цагаан сарын баярын амралт: 2023 оны 1-р сарын 21-28-ний өдрүүдэд Хятадын Цагаан сарын баяр тохиож бүх нийтээрээ амрана.
-
Хятадын дотоодын тээвэр 1 сарын 9-өөс эхлэн холын тээврүүдээ зогсоосон тул ачааг 1-р сарын 28-наас хойш хаягаар авч эхэлнэ.
|
|
|
ОЛОН УЛСЫН ТЭЭВРИЙН САЛБАР
7 хоногийн үйл явдлын тойм
|
|
|
|
|
|
|
|
-
Хойд Европоос АНУ-ын зүүн эрэг хүртэлх далайн тээврийн үнэд өөрчлөлт орсон бөгөөд он гарснаас хойш спот болон урт хугацааны гэрээт үнэ 10 орчим хувиар буурсан байна. Осло хотын Xeneta-гийн хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад урт хугацааны ханш 2021 оны 12-р сараас хойш анх удаа FEU тутамд 6 000 ам. доллараас доогуур байгаа бол спот ханш нь FEU тутамд 6 500 ам. доллараас доогуур байна.
-
АНУ-ын Сиэтл, Такома боомтуудаас бүрдсэн далайн ачаа тээврийн түншлэлийн баруун хойд далайн боомтын холбоо (NWSA) дахь хайрцагны хэмжээ 2022 онд 9.4%-иар буурсан байна. NWSA өнгөрсөн жил 3,384,018 TEU-г хүлээн авсан бөгөөд бүтэн импорт, экспорт тус бүр 14.1% ба 19.7% буурсан байна.
-
Ж.Б.Хант илүү их ачаа зөөхийн тулд чингэлгийг хурдан эргэлтэнд оруулахад анхаарах хэрэгтэй. Нийлүүлэлтийн гинжин хэлхээний хурдыг хянах хэмжигдэхүүнийг чингэлгийн эргэлтийн харьцаагаар тооцдог бөгөөд дунджаар нэг чингэлэг сард хэдэн орлого олж байгаагаар ачааллыг хэмждэг. Чингэлгийн эргэлт бага байгаа нь чингэлгийн хэвийн урсгал тасалдсан, эсвэл хоорондын эрэлт сул байгааг илтгэнэ. Жишээлбэл: чингэлгийн эргэлт 10 хувиар буурвал ижил эзэлхүүнийг зохицуулахын тулд 10 хувиар илүү чингэлэг хэрэгтэй болно. Ж.Б.Хант 2022 оны дөрөвдүгээр улиралд чингэлгийн эргэлтийн харьцаа 1.44% болсон байгаа нь 4-дэх жилдээ дараалж буурсан үзүүлэлт үзүүлсэн байна 2019-2021 оны мөн улиралд 1.80%-1.61% буурсан байна.
-
Арванхоёрдугаар сард Саудын Арабын боомтын чингэлэгийн хэмжээ 13.63%-иар өссөн байна. Чингэлэгийн экспорт 7.15%-иар, Импорт 24,41%-иар өссөн байна. Саудын Арабын боомтуудын нэвтрүүлэх чадвар 2022 онд 13%-иар өссөн байна.
-
CMA CGM-ийн дэмжлэгтэй Neoline Armateur нь Туркийн RMK Marine усан онгоцны үйлдвэрт анхны дарвуулт ачааны хөлөг онгоцоо бүтээх ажлыг эхлүүллээ. Усан онгоц нь 1200 эгнээ метр, 320 машин эсвэл 265 чингэлэг багтаамжтай бөгөөд 5300 тонн барааг тээвэрлэх боломжтой юм.
-
Роттердамын боомт нь дотоодод чингэлэг тээвэрлэх нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлдэг ажээ. Nextlogic нь гүний чингэлэг тээвэрлэлтийн эрэлт, нийлүүлэлттэй тохирч байна. Nextlogic нь 15 минут тутамд 24/7 шинэчлэгдэж, бүх талуудад зориулсан оновчтой хуваарийг бий болгохын тулд мэдээллийг нэгтгэдэг.
-
Олон улсын тээврийн салбарт тээврийн үнийн бууралт Ковидын өмнөх үе рүү буцаж байгаа бөгөөд тогтмол буурч байна. Мөн боомтуудад ачааны ачаалал багассан ба нэвтрэх чадвар өндөр болсон байна. Үүнтэй зэрэгцэн олон улсын тээврийн салбарт шинэ үйлчилгээ нэвтрүүлэх богино зайд хурдан хугацаанд эргэлтийг бий болгох арга замыг авч байна.
-
Замын ачааг хэрхэн жигд хүргэх вэ: Зөвлөмж, аргачлал
-
Урьдчилан төлөвлөөрэй
-
Хангалттай хугацаа гарган өгч төлөвлөгөө гарган эрсдлээс сэргийлээрэй.
-
Нэр хүнд бүхий тээвэрлэгчийг сонгоорой – Тухайн салбартаа туршлагатай байгууллага нь таны ачааг эрсдэлгүй, сааталгүй танд хүргэх том алхам. / Дэлгэрэнгүй /
|
|
Мэдэхэд илүүдэхгүй:
Сүүлийн үед 20 болон 40 фут чингэлэгээр байшин барих тренд дэлгэрч байна. Загваруудаас сонирхуулбал:
|
|
|
Эрхэм харилцагчдын анхааралд,
Улаанбаатар дахь гаалийн хяналтын бүсүүдэд ирээд удсан ачаатай чингэлгүүдийг яаралтай авч, талбайн эргэлтийг сайжруулж, авч гарсан ачаатай чингэлэгийг цэвэрлэж хүлээлгэж өгнө үү.
|
|
|
|
|
|
Энэ хүртэл мэдээгээ уншсан танд баярлалаа ^^
|
|
|
|
|
|
|