EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар Баруун бүсийн форум Баруун бүсийн үзэсгэлэн

Жүр-үр

Gold member www.jurur.mn
Шинэчлэгдсэн огноо: 2024.10.22 09:40
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ Гурилан бүтээгдэхүүн

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг (3 хороо, Ажилчны 137)

Байгууллага 70045555
И-мэйл info@jurur.mn
  • Эмийн дээд 3 үрийн нэг болох “ЖҮР ҮР” хэмээх нэр нь “ үр-өсөж үржихийн бэлгэ тэмдэг, хүнс-эм мэт хүний биед ашиг тустай байх, сайн үйлийн үрийг ямагт тарьж сайн үйлсийг бүтээж явах”-ыг бэлгэдэн нэрлэсэн нь өдгөө Монголчуудын танил үндэсний брэнд болон хөгжсөн түүхтэй.

    1998 онд анх 1 технологич, 2 туслах ажилтантайгаар 5 нэрийн бялуу үйлдвэрлэн үйл ажиллагаа эхлүүлсэн “Жүр Үр” эдүгээ 900 гаруй ажиллагсадтай, 40 гаруй нэрийн бялуу, 140 гаруй нэр төрлийн бэйкерийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Монгол улсын ТОП-100 компаниар 3 удаа шалгарсан, Хүнсний манлай үйлдвэр, МҮХАҮТ, Монголын хүнсчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн байгууллага болсон ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ компани билээ.

    Энэ 23 жилийн хугацаанд Монгол улсын хүнсний үйлдвэрлэлийн салбартаа манлайлагч, шилдэг татвар төлөгчөөр удаа дараалан шалгарч мянга мянган залуусын ажил амьдралын гараа нь болон хамтдаа хөгжиж сайн үйлсийг бүтээсээр явна.

    Сэтгэл шингэсэн шинэхэн амттан, шуурхай, цогц үйлчилгээ

    “Жүр үр”-ийнхэн бид “Аз жаргалаа хуваалцъя” уриан дор 2002 онд анхны бэйкери салбараа байгуулан улмаар Амтлаг нандин бүтээгдэхүүнээ шив шинэхнээр нь хэрэглэгчдэдээ хүргэх зорилгоор халуун цехийн амтлаг, нандин шинэхэн бэйкери бүтээгдэхүүн, нэрийн жүүс, халуун кофе, тохилог орчны цогц үйлчилгээтэй “Жүр үр”-ийн Бэйкери үндсэн 12 салбар өнөөдөр нийслэлд хүмүүсийн зорин очих дуртай газруудын нэг болсон. Иргэдэд хүрч үйлчлэхийг бүхнээс чухалчилдаг бид дэлгүүр доторх Бэйкери дэлгүүр буюу Инстори салбараа 2013 онд Номин сүлжээ дэлгүүрт анх нээснээс хойш томоохон дэлгүүрүүдэд ийм 7 салбар, Имарт дэлгүүрт 3 салбараа байгуулан улам ойрхноос хэрэглэгчдэдээ амттанаа хүргэж байна.

    Бид орон нутгийн хэрэглэгчдэдээ үйлдвэрлэл, үйлчилгээгээ ойртуулах зорилгоор Эрдэнэт,  Дархан хот, Өвөрхангай, Дорнод аймагт шинэ салбараа нээн үйлдвэрлэл, худалдаа, хүргэлтийн цогц үйлчилгээг үзүүлдэг нь үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлд хүрэхийн тулд сэтгэлээ шингээн ажилладагийн нэгэн баталгаа юм.   

    Хүн хүнээ хайрлах сэтгэлийг холбох эрхэм зорилготой “Жүр үр”-ийнхэн бид орчин цагийнхаа хэрэгцээг мэдрэн ажилладаг бөгөөд Нийслэлийн иргэдийн бялуу, бэйкери бүтээгдэхүүний хэрэглээг ханган, 100 гаруй худалдааны цэгт зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгслээр хамтрагч, хэрэглэгчдэдээ амтлаг, чанартай бүтээгдэхүүнээ өдөр тутам хүргэж байна.

    Жүр үрийн хөгжил

    Гурван хүний бүрэлдэхүүнтэй ажлаа эхэлсэн компани үр тариа мэт үржин өнөөдөр “Жүр үр”-ийн гэж дуудуулах мянгаад ажилтантай ажил үйлсээрээ Монгол Улсынхаа ТОП-100 аж ахуйн нэгжээр нэрлэгдэн амжилт бүтээл дүүрэн явна.

     

    Нийгмийн хариуцлагын хүрээнд их дээд сургуулийн оюутан залуусыг дадлагажуулах, “Жүр үр”-ийн гэр бүлийн нэгэн гишүүн болж монгол хүнд эрүүл чанартай бялуу бэйкери бүтээгдэхүүн хийх чадвартай ажилтан болгохын тулд олон хамтын ажиллагаа, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн нь үр дүнд хүрсэн билээ.

    “Эрүүл аюулгүй байдлыг эрхэмлэгч” байгууллагаар шалгарсан бид ISO45001 стандартыг үйл ажиллагаандаа баримтлан хэрэгжүүлдэг. Ажилтнуудаа эрүүл аюулгүй орчинд хөдөлмөрлөх таатай нөхцөлийг бүрдүүлснээр үйлдвэрлэлийн осол гэмтэлгүйгээр ажиллаж байна.  

    “Жүр үр”-ийнхэн ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарч, жил бүр урьдчилан сэргийлэх бүрэн үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулахаас гадна улсаас иргэний эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөрүүдэд байнга идэвхтэй оролцдог.

    Эрүүл амьдрахуйн үндэс суурь болсон хөдөлгөөнийг эрхэмлэх үүднээс ажилтнуудынхаа чөлөөт цагийг зөв зохистой, идэвхтэй өнгөрүүлэх зорилгоор стандарт шаардлага хангасан спорт заалтай байнгын хамтын ажиллагаатай хамтран ажиллаж байна. Мөн ажилтнуудаа эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгал, жолоочийн хариуцлагын албан журмын даатгал, тээврийн хэрэгслийн даатгалуудад хамруулдаг нь манай компанид хэвшил болсон зүйл билээ.

    Хэрэглэгчдэдээ ч, ажилтнууддаа ч итгэл сэтгэлээ зориулж чаддаг “Жүр үр”-ийнхэн хоёрхон настайгаасаа буюу 2000 оноос Нийслэлийн шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр удаа дараа шалгарч ирсэн. Дэвшилтэт технологитой байгууллага, Хүүхдэд ээлтэй шилдэг байгууллага, Найдвартай татвар төлөгч, Ард түмний хүнс өргөмжлөл гээд бидний авсан шагналын жагсаалт ихээ урт. Гэхдээ хамгийн том шагнал бол иргэд хэрэглэгчдийн байнгын баяр талархал, сэтгэл урмын үгс билээ.

    “Жүр үр” компанийн хамт олон итгэл сэтгэлээрээ нэгдэн гайхамшигт амтыг бүтээж, хэрэглэгчиддээ аз жаргалыг түгээж  явна.