Эдийн засгийн ангилал: | Салбар: | Чиглэл: |
---|---|---|
ҮЙЛДВЭРЛЭГЧ | БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ | Арьсан эдлэл |
Байгууллагын хаяг:
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг (Улаанбаатар, Баянгол, 6-р хороо, -)
-
“Эс энд Эс” ХХК
“Бэсүд” арьсан эдлэлийн үйлдвэр.
1995 оноос арьсан эдлэл, бэлэг дурсгал үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 2001.06.13нд албан ёсны гэрчилгээ бүхий ХХК болож ажиллаж эхэлсэн. Энэ үед гутал, арьсан эдлэл, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, гадаад, дотоодын үзэсгэлэн худалдаануудад бүтээгдэхүүнээрээ байнга оролцдог, технологийн шинэчлэлтийг анхаардаг, компани болон өргөжин хөгжсөөр ирсэн билээ.
-2003.06.28нд “Эс энд Эс” ХХК нь Монгол Улсын Үйлдвэр, Худалдааны яамны “хүндэт тэмдэг”-ээр шагнагдсан.
-2004-2010 оны хооронд жижиг эдлэл, бөөний үйлдвэрлэл худалдаанд түлхүү анхаар ч ажилладаг байсан.
-2011.10.31 “Арьс ширэн бүтээгдэхүүн-2011” үзэсгэлэн, “Салбарын хөгжил-Бидний ирээдүй”уриалгийн дор зохион байгуулагдаж “Эс энд Эс” ХХК нь “Арьс ширэн эдлэлийн шилдэг технологи нэвтрүүлэгч”-ээр өргөмжлөгдсөн.
-2012.10.09-ны өдөр ҮХААЯам, МАШБҮХ Холбооноос зохион байгуулсан “Арьс ШИрэн Бүтээгдэхүүн-2013” үзэсгэлэнгээс “Шилдэг Цүнх Үйлдвэрлэгч” байгууллагаар өргөмжлөгдсөн.
-2014.10.20-ны өдөр “Ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2014” үзэсгэлэн худалдаанаас “Цүнх, жижиг эдлэл” төрөлд “Шилдэг бүтээгдэхүүн”-ээр “Бэсүд” үйлдвэрийн цүнхний коллекци шалгарч, “өргөмжлөл” мөнгөн шагналаар шагнагдав.
-2013 оны Хөдөлмөрийн яам, Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн Яамнаас зохион байгуулан “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаанаас “Бэсүд” арьсан эдлэлийн үйлдвэрт өргөмжлөл, мөнгөн шагнал олгов.
-"Эс энд Эс" ХХК "Бэсүд" брэнд нь одоог хүртэл арьсан эдлэл, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн, цүнх, гутал,жижиг эдлэлийг инновацын шинэ шийдэл, технологийн шинэ дэвшилийг ашиглаж үйлдвэрлэл явуулан ажиллаж байна.
-
-