EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар Баруун бүсийн форум Баруун бүсийн үзэсгэлэн

ГИДРОПОНИК ТАРИАЛАГЧДЫН ГЭРЭЛ МЭРГЭЖЛИЙН ХОЛБОО НҮТББ

Standart member www.pahg.mn
Шинэчлэгдсэн огноо: 2024.09.02 03:20
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ҮЙЛДВЭРЛЭГЧ Газар тариалан Газар тариалан эрхлэх

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг (9-р хороо, Шинэ дэлхий оффис)

Байгууллага 86109808
И-мэйл info@pahg.mn
  •     2024 оны 05 сарын 18 өдөр МҮХАҮТанхимд Гидропоник тариалагчдын анхдугаар зөвлөгөөнд оролцсон 65 аж ахуйн нэгж болон хувь тариалагчид санал нэгтэйгээр салбарын мэргэжлийн холбоог байгуулахаар шийдвэрлэсний дагуу одоогийн хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байгаа ТББ-ын тухай хуулийн дагуу 2024 оны 06 сарын 04 өдөр албан ёсоор улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Өнөөдрийн байдлаар Төвийн бүс, Хойд бүс, Зүүн бүсийн 9 аймагт салбар зөвлөлөө байгуулан нийт 360 гаруй албан ёсны гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.  

    Гидропоник гэдэг нь хөрс гэхээсээ илүү усан дээр суурилсан шим тэжээлийн уусмал ашиглан ургамлыг ургуулах арга бөгөөд дүүргэгч хиймэл хөрс эсвэл модны үртэс, чулуун хөвөн, пролон үр баригч зэргээр ургах орчныг бүрдүүлэн ургуулж болно.       

    Гидропоник үйлдвэрлэлийн системийг жижиг фермерүүд, сонирхогчид, арилжааны аж ахуйн нэгжүүд заавал хүлэмж шаардахгүйгээр байгалийн бус нар орлуулагчаар ургуулан ашигладаг. Хөрсний доройтол үүсгэхгүй, цэвэр усны хэрэглээ уламжлалт тариалалтыг бодвол 90%-95% бага ашигладаг гэдэг олон давуу талтай.