EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар Баруун бүсийн форум Баруун бүсийн үзэсгэлэн

АУТӨВНӨУВЕР ХХК

Gold member 09:00 - 20:00 www.outofnowhere.asia
Шинэчлэгдсэн огноо: 2024.06.11 01:42
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ҮЙЛЧИЛГЭЭ УДИРДЛАГЫН БОЛОН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА Аялал, жуулчлалын агентлаг, аяллын оператор болон захиагат бусад үйлчилгээний үйл ажиллагаа
ҮЙЛЧИЛГЭЭ ЗОЧИД БУУДАЛ, НИЙТИЙН ХООЛНЫ ҮЙЛЧИЛГЭЭ Жуулчны бааз

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг (2 хороо, 2 хороолол, Гранд плаза (46 байр), 1104 тоот)

Байгууллага 70115534
Менежер 88395534
  • Out of NowHere брэнд

    Бидний түүх, үнэ цэнэ

    Манай Out of NowHere ХХК-ийн гараа анх 2007 онд Улаанбаатар дахь Францын ЭСЯ-ны атташе (2001) Фредерик (Frederic Roman-Hauduroy), ноён Зандраагийн Дэмэдбал болон түүний эхнэр Жигжидсүрэнгийн Соёлмаа нар Out of NowHere (Here and Now)-ын нүүдэлчин монголын соёлыг хадгалсан, байгальд ээлтэй бааз байгуулах санааг үүсгэн байгуулснаар эхэлсэн билээ.

    Үүнээс хойш 13 жилийн хугацаанд Монголын анхны орон нутагт төвлөрсөн буудлуудын сүлжээ болох манай Out of NowHere брэнд нь бус нутгийн болон олон улсын зах зээлд өөрийн нэр хүндийг бий болгожээ. Манай дээд зэрэглэлийн, нүүдэлчин Монгол ахуйг хадгалан барьсан баазууд маань гадаадын олон жуулчдын сонирхлыг татан, олон амрагч алжаалаа тайлж байсан билээ.

    Out of NowHere брэндийн Sweet Gobi (Баян Түрүүн), Ursa Major (Орхоны Хөндий) хоёр геолож баазууд нь олны хөлөөс ангид газруудад байрладаг билээ. Нутаг орны онцлог төрх байдлыг алдагдуулалгүй, үнэ цэнийг нь хадгалахыг эрхэм болгож бид орон нутгийн засаг захиргаа, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллага, одон орон судлалын олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна.


    СВИЙТ ГОВЬ ГЕОЛОЖ

    Монгол орны газарзүйн төв цэгээс хэдхэн километрийн зайд тухлан орших Свийт Говь геоложоос та Элсэн тасархайн алтан шаргал элсэн манхныг, мөн бурхны шашин, бөө мөргөлийн шүтлэгийн газар гэгдэн олон зууны тэртээгээс нутгийн зон олны тахин шүтэж ирсэн Хөгнө Хаан уулыг тольдон харах боломжтой. Байгалийн сайханд дурлагч та бүхнийг Тараа нуурБатхаан уулБаян түрүүний голынорчимд морин болон тэмээн аялал хийж үзэсгэлэнт газар орон, ан амьтан ажиглан нүдээ баясгахыг урьж байна. Цаашилбал Эрдэнэ хамбын хийдӨвгөн хийдийн туурийгүзэж сонирхохоор хагас өдрийн морин аялал хийх боломжтой. Бүтэн өдрийн аялал хийхийг хүсвэл Бүрд сумтай танилцах, Монгол орны төв цэгийг үзэж саатах боломжтой. Мөн он цагийн уртад хэд хэдэн удаа бууриа сэлгэж байсан түүхтэй нүүдэлчин монголчуудын эртний нийслэл Өргөө хотын анхны шав тавьсан газрыг үзэх аялал хийж болох юм. Түүнчлэн 1ц30 минут давхиад Хархорин, 108 суварга бүхий алдарт Эрдэнэ зуу хийдийг үзэж танилцахаар явж болох юм шүү.

    Sweet Gobi Geolodge
    Sweet Gobi Geolodge

    Амьтан, ургамалтай танилцах

    Out of NowHere брэндийн Свийт Говь геоложид байрласнаар жилийн 300 хоногт нартай байдаг, гэрлийн бохирдол үгүй, энэ дэлхийн хамгийн сайхан одот тэнгэрийг анир чимээгүйн дунд та ажиглах боломжтой. Үүний тулд бид танд зориулан Свийт Говь геолож дээрээ алсын тусгалтай Swarowski Atm 80 Hd дуранг байрлуулсан юм. Цаг агаарын ямар ч нөхцөлд, өдрийн аль ч үед, бүр хэт хурц нартай үед ч дүрсийн гайхалтай сайхан контраст харуулах энэхүү дуранг холын болон ойрын зайд /3м-ээс дээш/ тохируулан амьтанургамалшувуудыг өдрийн цагаар ажиглах боломжтой. 295 гр хөнгөн жинтэй, мөн суурь сайтай тус дуран нь 42-1000 метр харагдах орчинг багтаасан том өнцөгт дурангаар тоноглогдсон нь тас шувууцэн тогорууныэрхэмсэг дэвэлтийг гайхан бишрэх боломжийг танд олгоно. 8000 метрээс дээш өндөрт нисч Гималайн нурууг даван Энэтхэгт хүрэхээр нүүдэллэж чаддаг хоёрхон төрөл шувуу дэлхий дээр байдгийн нэг нь цэн тогоруу билээ. Свийт Говь геоложоос холгүй орших байгалийн нөөц газар Батхаан ууланд идлэг шонхор, хар хур, буга, бор гөрөөс зэрэг зэрлэг  амьтад олон бий.


    УРСА МАЖОР ГЕОЛОЖ

    ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийд тодрон харагдах Урса Мажор геолож та бүхнийг Монголын түүхийн өлгий нутагт тосч авна. Хангай нуруунаас эх аван Монгол орны төв хэсгээр дайран Сэлэнгэ мөрөнд цутгах Орхон гол мяралзан урсах домогт энэ хөндийд Чингис хаан XIII зуунд их цэргийн хуаран байгуулж, эзэнт гүрний нийслэл Хархорин хотыг зарлаж байлаа. Эндээс нэг цаг давхиад Урса Мажор геоложид хүрнэ.

    Түүх соёлын өлгий энэ нутагт VI-VII зууны Түрэгийн хөшөө дурсгал, VIII-IX зууны Уйгарын нийслэл Хар балгас, мөн өнөө ч хурал номоо хурж байдаг Эрдэнэ зууТөвхөнШанхын хийд зэрэг Монголын бурхны шашны хамгийн эртний сүм дуганыг үзэж сонирхох боломжтой. Түүхэн дурсгалт энэ газрууд Буддын шашны соёл, уламжлал төв Азийн цээжинд орших тал нутгийн ард түмний амьдралын хэв маяг, ёс заншилд гүнзгий шингэсэн, чухал ач холбогдолтой болохыг харуулна. 

    Ursa Major Geolodge Night
     Ursa Major Geolodge

    Урса Мажор геоложид одон орон ажиглах

    Одод чуулсан тэнгэр нь алдартай тал нутгийн шөнө гариг эрхсийг саатан тольдохгүй байхын аргагүй ! Урса Мажор геолож улсын хэмжээнд хамгийн өндөр хүчин чадалтайд тооцогдох, хувийн эзэмшлийн MEADE LX 200 ACF маркийн одон орны дуранг танд зориулан суурилуулсан билээ. Оддын байршил, дурангийн чиглэлийг дуранд байгаа мэдээллийн бааз, GPS-ийн 16 сувгийн тусламжтайгаар автоматаар тогтоох тул оддыг ямар ч гажилтгүйгээр ажиглах боломжтой. Уг дуран нь маш өндөр нягтрал, нарийвчлалтайгаар одны гэрэл зураг авах хамгийн тохиромжтой хэрэгсэл юм.

    Огторгуйн од, сарыг харах нь зөвхөн гайхалтай мэдрэмж төрүүлээд зогсохгүй, нүүдэлчин түмний олон зуун жил хэрэглэж ирсэн цаг хугацаа, орон зайг нарийвчлан тогтоох, цаг агаарыг урьдчилан таамаглаж мэдэх уламжлалт арга ухааныг танин мэдэх алхам болно. Одон орны өвөрмөц шинж байдал бүхий нутгийн энэ онцлогт түшиглэн бид AstroMongolia төсөл хэрэгжүүлсэн. Энэ төсөл нь докторын зэрэг хамгаалах судалгааны ажил хийж байсан франц оюутнуудад Орхоны хөндийд байрлан Монгол орны орчин цагийн сансар огторгуйг нутгаас нь шууд ажиглах боломжийг олгосон.


    Цаашид манай брэнд аялал жуулчлалын нөөц боломж өндөр, гадна болон дотоодын аялагчдад сонирхолтой байрлалуудад үйл ажиллагаа явуулж буй бие даасан өвөрмөц зочид буудал, баазуудыг эгнээндээ нэгтгэн, харилцан туршлага солилцож, хамтдаа өсөн хөгжих зорилго тавин ажиллаж байна.

  • Одбаяр Бямбаноров
    Одбаяр Бямбаноров