Эдийн засгийн ангилал: | Салбар: | Чиглэл: |
---|---|---|
ХУДАЛДАА | БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДАА | Ноос ноолууран эдлэл |
ҮЙЛДВЭРЛЭГЧ | БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ | Ноос ноолууран эдлэл |
Байгууллагын хаяг:
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг (16 хороо, Туулын 1-44А)
-
“Хуртогтох” ХХК нь 2007 онд сүлжмэлийн үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр байгуулагдаж “Gobi’s sun cashmere” брэнд нэрээр ямааны ноолуур, сарлагийн хөөвөр тэмээний ноос, хонины ноосон сүлжмэл 50 гаруй нэр төрлийн 2000 гаруй загварын бүтээгдэхүүнийг дотоодын болон гадаадын зах зээлд нийлүүлэн 14 жилийг ардаа үджээ.
Манай компани нь анх 3 хүнтэйгээр, жижиг цехээс ажлын гараагаа эхлэж байсан бол өнөөдөр үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэн, өргөжин тэлж 30 гаруй хүмүүсийг тогтвортой ажлын байраар ханган, улс, эх орондоо үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх Монгол Улсын Засгийн газрын бодлогод нийцсэн, нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж болон үйл ажиллагаагаа явуулж байна.
Бид эх орны үнэт баялаг болсон ноолуураар шинэлэг загвар, өндөр чанартай бараа бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн гаргаж байгаа бөгөөд манай бүтээгдэхүүнийг ОХУ-ын Москва, Санкт-Петрбург, Иркутск, Ангарск, болон Якут, БНКазакстан улс, БНХАУ-ын Шанхай, ӨМӨЗО-ны Хөх хотоос худалдан авч байна. Цаашид бид өөрийн бараа бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд илүүтэй сурталчилан таниулж, цар хүрээгээ өргөжүүлэн тэлэх зорилт тавин ажиллаж байна.
-
-