Эдийн засгийн ангилал: | Салбар: | Чиглэл: |
---|---|---|
ҮЙЛДВЭРЛЭГЧ | БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ | Үндэсний хөгжмийн зэмсэг үйлдвэрлэх, худалдах |
ҮЙЛЧИЛГЭЭ | ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БУСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА | Хөгжмийн зэмсгийн засвар |
Байгууллагын хаяг:
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг (11-р хороо, Нуурын 7-88 тоот )
-
ҮНДЭСНИЙ ХӨГЖМИЙН ЗЭМСЭГ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН
“ЭГШИГЛЭН МАГНАЙ” ХХК
КОМПАНИЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
БАЙГУУЛЛАГА
- Байгууллагын нэр: “Эгшиглэн Магнай” ХХК
- Хууль зүйн хэлбэр: Хязгаарлагдмал хариуцлагатай компани
- Дэлгүүрийн байршил: СБДүүрэг 6-р хороо, 24-р байрны 2 тоот
- Үйлдвэрийн байршил: ЧДүүрэг 11-р хороо, Нуурын 6-88 тоот
- Үйл ажиллагааны чиглэл:
- Үндэсний хөгжмийн зэмсэг үйлдвэрлэх, худалдах
Хөгжмийн зэмсгийн засвар
Гадаад худалдаа
Бэлэг дурсгалын зүйлийн үйлдвэрлэл, худалдаа
Морин хуур хөгжмийн “Эгшиг-Оюу” сургалт
УРИА: БИДНИЙ АМЖИЛТ- ТАНЫ БҮТЭЭЛ
Хийц нь уран - Хийсэн нь уянгатай
ХЭТИЙН ЗОРИЛГО:
Дэлхийн шилдэг туршлага бүхий бизнесийн тэргүүлэх компани болно.
ЭРХЭМ ЗОРИЛГО:
Хэрэглэгчиддээ үнэ цэнэ бүхий бүтээгдэхүүн үйлчилгээний цогц шийдэлийг санал болгон салбартаа манлайлагч нь байж үндэсний хөгжмийн зэмсгийг дэлхийн жишигт хүргэнэ.
ҮНЭТ ЗҮЙЛС:
Хэрэглэгчиддээ – Шилдэг бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээ, мэдээллэл
Ажиллагчиддаа – Бүтээлч орчин, хөгжих ирээдүй
Түншүүддээ – Хамтын хөгжлийг бий болгоно.
Хариуцлагатай байдал - Бид үүрэгт ажилдаа хариуцлагатай хандаж, мэргэжлийн өндөр ёс зүйг баримтлан ажиллана.
Ялгагдах онцлог - Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлнэ.
“Эгшиглэн магнай” ХХК нь Монгол үндэсний хөгжим урлал, худалдаа, засвар үйлчилгээ эрхлэх чиглэлээр 1991 онд 2 гишүүнтэйгээр байгуулагдсан, Монгол ардын хөгжмийн зэмсэг урлалын анхны, хувийн хэвшлийн байгууллага юм.
Манай компани нь 1990-ээд оноос өдгөөг хүртэл өсөн дэвжсээр одоо 40-иад урлаачдаас бүрдсэн хамт олон болж, хөгжим урлалын уламжлалт аргыг орчин үеийн дэвшилтэт техник, технологитой хослуулан чавхдаст, нумт, цохивор, үлээвэр зэрэг 4-н төрлийн 30-аад нэрийн хөгжмийн зэмсгийг уут, чехол, хайрцаг /футляр/-ын хамт урлаж хэрэглэгчдийн талархалыг хүлээн ажиллаж байна.
Шинэ мянганы босгон дээр 2000 онд анхны хөгжмийн зэмсгийн төрөлжсөн дэлгүүрийг нээн ажиллуулахдаа хөгжмийн засвар үйлчилгээг үзүүлж ирсэн ба 2010 оноос “Эгшиг-Оюу” морин хуурын шавь сургалтыг нээн хичээллүүлсэн нь “Үйлдвэр урлал – Худалдаа – Засвар үйлчилгээ - сургалт”-ын цогцолсон Нэг цэгийн үйлчилгээ болсон бөгөөд улсын хэмжээний мэргэжлийн урлагийн байгууллагууд болон дотоод, гадаадын хөгжимчдийн шаардлагад нийцсэн, хөгжим сонирхогчдын хөгжмийн боловсролыг дээшлүүлэх болон тэдний өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээг хангасан, захиалагч үйлчлүүлэгчдэд өөрийн ажил үйлчилгээг ойртуулсан зэрэг хамгийн таатай нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна.
-