EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар Баруун бүсийн форум Баруун бүсийн үзэсгэлэн

Спирит оф Натур ХХК

Gold member
Шинэчлэгдсэн огноо: 2022.03.22 12:00
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ Гоо сайхны бүтээгдэхүүн

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг (4-р хороо, 2-р хороолол,Рекс төв, 4 давхар, 402 тоот)

Байгууллага 99006909
Менежер 99006909
  • Орчин үед дэлхий нийтээр химийн бодисын найрлагатай бүтээгдэхүүний хэрэглээнээс татгалзан байгалийн гаралтай органик бодисууд оролцсон натурал бүтээгдэхүүн хэрэглэх ихээхэн сонирхолтой болсон.

                Энэ хэрэгцээ, шаардлагыг хангахын тулд бид монгол оронд ургадаг эмт ургамлууд, монгол ямааны сүү, гүүний саам, байгалийн шавар зэргийг гадаад орнуудын байгалийн гаралтай сайн чанарын тосуудтай хослуулан хүний биед чухал шаардлагатай амин дэм, эрдэст бодисуудыг агуулсан арьс арчилгаа-гоо сайхны натурал бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр 2015 онд байгуулагдсан.

                Бид бүтээгдэхүүнээ дээрх түүхий эдүүдийг ашиглан зөвхөн гар аргаар үйлдвэрлэдэг. Манай бүтээгдэхүүнүүд нь цэвэр байгалийн гаралтай, органик бүтэцтэй тул хүний биед сөрөг нөлөөгүй, арьсанд тэжээл өгч зөөлрүүлэн, гадаад орчны таагүй нөлөөнөөс хамгаалана. Мөн бие организмаас хорт бодисыг гадагшлуулан амин дэм, эрдэс бодисуудаар хангана.

                Бидний зорилго: Монгол орны байгалийн гаралтай, сайн чанарын түүхий эд материалуудыг ашиглан импорт орлох, чанартай арьс арчилгаа, эрүүл мэнд-гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн дотоод болон гадаадын хэрэглэгчдийн хэрэгцээг хангах зорилго тавин ажиллаж байна.