EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар Баруун бүсийн форум Баруун бүсийн үзэсгэлэн

Жуулчин ХХК

Gold member 09:00-18:00 www.juulchin.com
Шинэчлэгдсэн огноо: 2024.10.16 09:00
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ҮЙЛЧИЛГЭЭ УДИРДЛАГЫН БОЛОН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА Аялал, жуулчлалын агентлаг, аяллын оператор болон захиагат бусад үйлчилгээний үйл ажиллагаа

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг (1 хороо, Элчингийн гудамж)

Байгууллага 99094374
И-мэйл info@juulchin.com
  • Эрхэм хүндэт харилцагч, хамтран ажилладаг байгууллага, аялагч та бүхэнтэйгээ “Би ЖУУЛЧИН” сэтгүүлийнхээ шинэ дугаараар уулзаж байгаадаа маш их баяртай байна. “Аялах” гэдэг нь өөрийгөө хөгжүүлэх, эрэлхийлэх, шинэ боломж нээх арга замын нэг гэдэгтэй үргэлж би санаа нийлдэг. Монголын аялал жуулчлалын анхны брэнд болсон “ЖУУЛЧИН” компанийн шинэ аяллын анхны үйлчлүүлэгч байж ирсэн танд баяр хүргэж байна. Манай хамт олон 2016 оноо Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, Монголын Аялал Жуулчлалын Холбоо, Нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын Аялал Жуулчлалын Дээд Шагнал”- шалгаруулалтын “Шилдэг Гадаад Аяллын Компани-2015” – иар шалгарсан амжилтаар угтсан. 2016-2017 онд олон шинэ бүтээгдэхүүн, тусгай нислэгтэй Хайнан, Дубай, Чэжү, Тайланд улс руу аялах аяллуудаа бэлэн болгож шинээр Зүүн Европын Австри, Чех, Унгар, Бали, Бусан зэрэг хотууд руу шинэ хөтөлбөрөөр та бүхэндээ бэлэг барьж байна.

    Түүнчлэн зүүн өмнөд азийн Сингапур, Малайз, Хонгконг, Вьетнам, ОХУ-ын томоохон хотууд болох Москва, Санкт-Петрбург, Иркутск болон бусад хотуудын аялал, АНУ-ын Нью Йорк, Вашингтон, Лас Вегас, үзэсгэлэнт Хавайн арлаар аялах боломжуудыг аялагч та бүхэндээ олгож байна. XIV Далай багшийн хэлсэн “Жилдээ нэг удаа ч болов өмнө нь очиж үзээгүй газраа зорин очиж бай” гэсэн сургаалийг аялагч та бүхэндээ хандан хэлэхийн зэрэгцээ сэтгүүлийн маань шинэ дугаараар дэлхийн аялал жуулчлалын сүүлийн үеийн хандлага, олон сонирхолтой шинэ мэдээлэлтэй танилцаж, дараа дараагийн аяллуудаа төлөвлөнө хэмээн найдаж байна.
    Аялахад алс хязгаар үгүй…