EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар Баруун бүсийн форум Баруун бүсийн үзэсгэлэн

МАСТЕР ТҮНШЛЭЛ ХХК

Platinum member 09:00 - 18:00 www.master.mn
Шинэчлэгдсэн огноо: 2022.10.26 08:40
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ҮЙЛЧИЛГЭЭ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА Үл хөдлөх хөрөнгө зуучлал
ҮЙЛЧИЛГЭЭ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА Ажлын байрны түрээсийн үйлчилгээ
ҮЙЛЧИЛГЭЭ БАРИЛГА Барилга угсралт, зураг төсөл боловсруулах үйл ажиллагаа
ҮЙЛЧИЛГЭЭ УДИРДЛАГЫН БОЛОН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА Хөрөнгө оруулалт хийх

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг (25-р хороо, 13-р хороолол, UB TOWER-701)

Байгууллага 72724444
И-мэйл info@master.mn
  • Мастер Групп нь үл хөдлөх хөрөнгийн салбарт 13 жилийн туршлагатай, үндэсний хөрөнгө оруулалттай компани юм.

    Бид үл хөдлөх хөрөнгийн салбарт олон талын судалгаа хийсний үндсэн дээр худалдан авагчдын эрэлт хэрэгцээг цогцоор нь хангах шийдэл бүхий бүтээн байгуулалтыг барьж байгуулан, зах зээлийн хамгийн боломжит үнэ, санхүүгийн үр ашигтай хэлбэрээр санал болгож, ирээдүйд үнэ цэн нь улам бүр өсөх хөрөнгийг менежментийн цогц үйлчилгээтэйгээр нийлүүлдэг.

    ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

    • Үл хөдлөх хөрөнгийн судалгаа шинжилгээ
    • Төслийн менежмент, хэрэгжүүлэлт
    • Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн, үйлчилгээ
    • Хөрөнгийн менежментийн цогц үйлчилгээ
    • Банк бус санхүүгийн үйлчилгээ

    Салбарынхаа итгэлийг хүлээхүйц туршлагатай, удирдаж чадахуйц мэргэжлийн, нөлөө үзүүлж чадахуйц хүчирхэг байхыг эрмэлздэг. Үргэлж өсөж дэвших боломж сорилтыг хайж, өөрчлөлтийг эрэлхийлж, судалгаандаа үндэслэж, хэний ч зориглоогүй талбарт, өөрсдийн хүч хөдөлмөрөөр үнэ цэнээ нэмэгдүүлэхийг эрхэмлэдэг.

    Бидний эрхэм зорилго

    Бид хүмүүст болон эх дэлхийдээ ээлтэй, ёс зүйтэй бизнесийг тогтвортой хөгжүүлнэ.

    Бидний үнэт зүйлс

    1. Хүсэл тэмүүлэл: Бид бүх хүч чадлаа дайчлан, эрч хүчтэй, гал халуун эрмэлзэлтэй ажилладаг.

    2. Зөв хандлага: Бид ажилдаа чин сэтгэлээсээ ёс зүйтэй, шударга хандах зарчим баримталдаг.

    3. Мэргэшсэн чадавхи: Бид мэргэжлийн ур чадвараа тасралтгүй хөгжүүлж, ажилдаа зарчимч,хариуцлагатай ханддаг.

    4. Багийн ажиллагаа: Бид бие биедээ нээлттэй, хүндэтгэлтэй хандаж, давуу талаараа нэгдэн, урам зоригтой хамтран ажилладаг.

    5. Харилцагч: Бид харилцагчаа дээдлэн, тогтвортой түншлэлийн харилцааг эрхэмлэн ажилладаг.

    6. Манлайлал: Бид хөгжлийн боломжийг тодорхойлж, хамт олондоо ойлгуулан, дэмжлэг авч, бодит ажил болгон ажилладаг.

    КОМПАНИУД

    Мастер Түншлэл

    Мастер Түншлэл ХХК нь Мастер Группийн толгой компани бөгөөд Удирдлага хяналтын алба, Стратеги төлөвлөлтийн алба, Санхүү бүртгэлийн алба, Судалгаа хөгжлийн алба, Хөрөнгө оруулалтын алба, Маркетинг борлуулалтын алба, Барилгын удирдлагын алба гэсэн бүтэцтэйгээр группийн хөгжлийн бодлого чиглэлийг тодорхойлон, нэгдэл компаниудад менежментийн үйлчилгээ үзүүлж байна.

    Мастер Пропертис ХХК

    Мастер Пропертис ХХК нь 2007 онд үл хөдлөх хөрөнгийн зуучлал худалдааны чиглэлээр үүсгэн байгуулагдсан бөгөөд 2008-2014 онд нийт 100.0 сая долларын борлуулалтаар зах зээлийн 35%-ийг эзэлсэн амжилтыг үзүүлж байсан.

    Бид өөрийн судалгаа, салбарын туршлага дээрээ үндэслэж 2014 оноос төсөл хэрэгжүүлэгч компани болон өргөжсөн бөгөөд ProOne serviced office, Хоймор, UB Tower, UB Tower Plus гэсэн 4 оффисийн зориулалттай төслийг амжилттай хэрэгжүүлэн, нийт 38.200 мкв талбайг 380 орчим бизнесийн байгууллагад өмчлөх хэлбэрээр борлуулаад байна. Эдгээр төслүүдийн барилга угсралтын дундаж хугацаа 15 сар, борлуулалтын дундаж хугацаа 14 сар, төслийн үнийн өсөлт дунджаар 34%-ийн амжилттайгаар зах зээлд нийлүүлжээ.

    2021 онд эхлэн "Худалдаа үйлчилгээний төв" төслүүдийг төлөвлөн, барилгын зураг төслүүдээ эхлүүлээд байна.

    Бид төслийн концепцын судалгаанд суурилан, туршлагаар сайжруулан, төсөл бүр дээр ялгарах давуу талыг шингээсэн, хэрэглэгчийн өнөөгийн болон ирээдүйн хэрэгцээ шаардлагыг цогцоор нь хангасан төслүүдийг нийлүүлдэг.

    Мастер Проперти менежмент ХХК

    Мастер Групп компанийн бүтээн байгуулалтуудын өнөөгийн болон ирээдүйн үнэ цэнийг хадгалах, хамгаалах, өсгөн нэмэгдүүлэх бодлогын хүрээнд стратегийн түншлэгч байгууллагаар хамтран ажиллаж байна. Тус компани нь "Хөрөнгийн менежмент"-ийн олон улсын чиг хандлагыг судалж, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилгоор олон талт судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэдэг ба Япон стандартыг Монголд анхлан үйл ажиллагаандаа нэвтрүүлж байсан туршлагатай.

    2019 онд тус компани нь үйл ажиллагаагаа ISO 9001:2015 "Чанарын менежментийн тогтолцоо"-ны шаардлагуудад бүрэн нийцүүлж, "Британийн стандартын байгууллага"-тай хамтран албан ёсны батламж гардан авч, тус стандартыг хэрэгжүүлэгч байгууллага болсон

    Хариуцан ажиллаж буй байгууллагууд:

    Мастер Группийн бүтээн байгуулалтууд болох нийт 20,000 м.кв талбай бүхий "Pro One", "UB Tower" гэсэн 2 оффис болон үйлчилгээний зориулалттай байгууламжийн хөрөнгийн менежментийг хариуцан ажиллаж байгаа бөгөөд одоогоор 220 орчим өмчийн эздээс гэрээгээр хүлээсэн итгэмжлэгдсэн эрх, хариуцлага үүргийн хүрээнд бизнесийн байгууллагууд, тэдгээрийн харилцагч үйлчлүүлэгчдэд тав тухтай ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэн өдөр тутмын ажил үйлчилгээг үзүүлж байна.

    2021 онд "UB Tower Plus" оффисийн барилга байгууламжийн менежментийг хариуцахаар бэлтгэлийг хангаж байгаа бөгөөд Мастер группийн шинээр хэрэгжүүлэх төслүүдийн хөрөнгийн удирдлагын үүргийн хүрээнд төслийн концепц боловсруулах шатанд хэрэглэгчийн байр сууринаас оролцон санал зөвлөмжийг өгч байна.

    Мастер Инвестмент ХХК

    Үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй.

    Манай компани нь хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авснаар Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, банкнаас бусад санхүүгийн салбарын урт болон дунд хугацаанд хөгжлийн бодлого хөтөлбөр, Санхүүгийн зохицуулах хорооноос баримталж буй бодлоготой нийцүүлэн хувийн болон хамтын сангууд, түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн сангуудыг үүсгэн байгуулж судалгаа шинжилгээний ажлуудыг хийж гүйцэтгэсний дагуу 2017 онд үл хөдлөх хөрөнгөөр төрөлжсөн хөрөнгө оруулалтын сан байгуулах зөвшөөрлөө авсан болно.

    Мастер Инвестмент Менежмент ХХК-ний хамт олон хөрөнгө оруулалтын дэлхийн стандартыг Монголдоо нутагшуулах зорилго тавин хичээж байна. Хотын соёл, суурин иргэншил өндөр хөгжилтэй улс орнуудын хувьд энэ чиглэлийн бизнес өөрийн гэсэн хөгжлийн замыг туулж, шалгарсан моделийг бий болгосон байдаг. Бид энэ шалгарсан моделийг Монголдоо нэвтрүүлэхийг зорьж, үйл ажиллагаагаа амжилттай өргөжүүлж байна.

    Монголиан Мортгейж Фанд ББСБ

    "Монголиан Мортгэйж Фанд" ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэн Улаанбаатар хотын иргэд, аж ахуй нэгжүүдийн санхүүгийн хэрэгцээ шаардлагыг хурдан шуурхай хангаж харилцагчдын бизнесийг дэмжин ажиллаж байна.

    • Итгэлцлийн үйлчилгээ
    • Санхүүгийн зөвлөгөө
    • Хаалттай өрийн бичиг