Үйл ажиллагааны чиглэл:
БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ
Манай үйлдвэр Мах үйлдвэрлэх зориулалтаар 1997 онд байгуулагдсан махны ууган үйлдвэрүүдийн нэг. Бид 2012 онд үйлдвэрийн хөргөлтийн системийг бүтнээр нь засаж сайжруулж хүчин чадлыг нэмэгдүүлж “Эрдмийт” ХХК /Erdmeat LLC-Erdenet meat/ нэрээр өнөөдрийг хүртэл ажиллагааг явуулж байна.
Орхон аймаг нь төв хангай бүсэд хамаарах дэд бүтэц, төмөр зам, хил гааль гэх мэт бүх асуудал шийдэгдсэн Эрдэнэт үйлдвэрт түшиглэж хөгжсөн хоттой бөгөөд хөрш зэргэлдээ аймаг болон Булган, Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл зэрэг аймгуудаас малын тууварлан бэлчээрийн аргаар байгалийн цэвэр өвс ургамлаар тэжээгддэг Монгол малын органик мах махан бүтээгдэхүүнийг өөрийн орны төдийгүй гадаад улс орны хүн амын хүнсний хэрэгцээнд бэлтгэн нийлүүлэхийн тулд мал амьтны өвчлөлгүй тайван бүс нутгаас өөрийн мал бэлтгэгч нараар бэлтгүүлж, вакцин тарилга туулгыг гадагшлуулах, тарга хүчийг нэмэгдүүлэх замаар оторлон тууварлаж малын гарал үүсэл, чанар аюулгүй байдалд хяналт тавьж эрдэнэт хотын төвөөс 10км ийн зайд байрлах өөрийн үйлдвэрт үзлэг шинжилгээнд хамруулан төхөөрч байна.
Бид хэрэглэгчийн хүсэл шаардлагад нийлүүлэн ангилсан болон хагас боловсруулсан махыг зах зээлд нийлүүлэн хэрэглэгчдийн таашаалд нийцсэн чанартай олон бүтээгдэхүүнийг санал болгож байгаа билээ.
Үйлдвэрийн байранд байрлах мах, махан бүтээгдэхүүнд хими болон нян судлалын шинжилгээг хийх стандарт хангасан иж бүрэн тоноглогдсон шинжилгээний лабораторитой. Бид өөрсдийн шинжилгээг Орхон аймгийн мал эмнэлгийн ариун цэврийн газрын лабораторид бүтээгдэхүүний сорилын шинжилгээг сар улирлаар тогтмол хянуулж хамтран ажиллаж байна.
Орхон аймгийн ус цаг уур орчны шинжилгээний төв байгаль орчны шинжилгээний лабораториор үйлдвэрийн орчны хяналтын шинжилгээ агаар, хөрс, бохир усны хяналт шинжилгээ хийлгэж байгаль орчинд учруулах сөрөг нөлөөлөлгүй ажиллаж байна.
Үйлдвэрийн хүчин чадал: Хоногт
- 150 толгой бод мал төхөөрөх
- 600 толгой бог мал төхөөрөх
- 1 тонн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх
- 10-30 тонн тураг мах бэлтгэх, 8-10 тонн ястай махыг хөрөөдөж, савлах, 8-10 тонн мах шулж ангилах хүчин чадалтай.
- Гулууз мах ангилан хадгалах 1500 тонны багтаамжтай, аммиакан хөргөлтийн систем бүхий агуулахтай.
Бүтэц зохион байгуулалт: Санхүү, инженер техник, Мал эмнэлэг, Технологийн гэсэн 4 албатай, нийт 60 хүний бүрэлдэхүүнтэй тогтмол үйл ажиллагаа явуулдаг бөгөөд улирлын чанартай үйл ажиллагааны үед 90-120 хүртэл хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг..
Шагнал урамшуулал
- 2013 он “Хэрэглэгчийн найдвартай түнш байгууллага” өргөмжлөл
- 2013 он “Шилдэг шимтгэл төлөгч” байгууллага
- 2015 он “Хэрэглэгчийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн” цом, өргөмжлөл
- 2016 он “Хэрэглэгчийг хаанд өргөмжилсөн” хамт олон, гэрчилгээ
- 2016 он “Орхон аймгийн шилдэг 40 аж ахуй нэгж” байгууллага цом
- 2016 он Орхон аймгийн “Шилдэг аж ахуй нэгж” цом батламж
- 2016 он Орхон аймгийн “Шилдэг хүнсний брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч” лого, өргөмжлөл
- 2017 он Орон нутгийн шилдэг байгууллага Эрдэнэт хотын хамгийн том шагнал “Цагаан арслан” цом өргөмжлөл
- 2021 он “Хэрэглэгчийг хаанд өргөмжилсөн” хамт олон
Нэвтрүүлсэн стандарт:
- MNS CAC/RCP 1:2003 MNN 5998:2009
- Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоог MNS ISO 22000:2019
- ЧМТ ISO 9001:2015
- HACCP
Цаашид гадаад болон дотоод зах зээлээ өргөжүүлэх, ISO 22000 нэвтрүүлэх, баталгаажуулах Экспортын олон улсын гарц нээх бэлтгэл ажлуудыг ээлж дараатай хийж байна.
- Чадварлаг, эвсэг хамт олон
- Нягт, үр дүнтэй хамтын ажиллагаа
- Үнэ цэнэтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ
- Ёс зүйт үйл ажиллагаа
- Манлайлал