Үйл ажиллагааны чиглэл:
ЭРҮҮЛ МЭНД
Комдани танилцуулга Санжайн хишиг ХХК нь 2017 оны 08 сард Онон овогтой Отгонжаргал Шархүү овогтой Хангал нар ярилцсаны үндсэн дээр үүсгэн байгуулагдсан. Компани захиралаар О. Отгонжаргал ажилладаг бөгөөд Ш. Хангал нь компани зөвлөхөөр ажиллаж байна. Санжайн хишиг ХХК нь Монгол орны хөрсөнд ургадаг байгалийн анагаах увидастай ургамал ногоог судлан эрүүл мэндэд ач тустай химийн найрлагагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготойгоор үүсгэн байгуулагдсан. Манай компанийн анхны бүтээгдэхүүн бол Сахар бууруулагч цай юм. Гүзээ сархинагаар хийгдсэн чихрийн шижин өвчинг анагаах САХАР БУУРУУЛАГЧ цай нь Монгол орны уламжлалт анагаах ухаанд тулгуурлан хийгдсэн бөгөөд чихрийн шижингийн 2-р хэлбэрт зориулагдан практик болон судалгаа шинжилгээнд хамрагдан өндөр үзүүлэлттэй гарсан. Эм судлалын хүрээлэнгийн туршилт судалгаа болон МХЕГ-ын туршилт судалгаагаар баталгаажсан бүтээгдэхүүн юм. Цайны гол үйлчлэл нь сахар бууруулах, цус шингэлэх, элэг хамгаалах, даралт бууруулах, хорт нэгдлийг гадагшлуулах үйлчлэлтэй. Мөн бид дараах нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг одоогийн байдлаар үйлдвэрлэж байна. Үүнд: Увидасу Зөгийн балтай хар сармис, Увидасу хар сармис, Элэгний эмч элэгний цай, Увидасу үе мөчний тос, Хордлого тайлах цай, Horse power адууны бэлдмэл.
- Чадварлаг, эвсэг хамт олон
- Нягт, үр дүнтэй хамтын ажиллагаа
- Үнэ цэнэтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ
- Ёс зүйт үйл ажиллагаа
- Манлайлал