Үйл ажиллагааны чиглэл:
БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ
“МАРАЛ ДИЗАЙН” ХХК
ТАНИЛЦУУЛГА
“Марал дизайн” ХХК нь 2015 оны 4-р сард байгуулагдан арьс, арьсан эдлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдааг амжилттай эрхлэн явуулж байгаа хэрэглэгчдийн танил болсон үндэсний бренд үйлдвэрлэгч билээ.БНСУ-д 10 гаруй жил өндөр зэрэглэлийн томоохон арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх Япон, Солонгос технологийг суралцан туршлага хуримтлуулсан.
Бид өөрсдийн чадвар туршлага дээр тулгуурлан Монгол улсад дэлхийн брендийн загвар чанартай дүйцхүйц эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн бий болгохоор зорьж ажилладаг. Марал брендийн бүтээгдэхүүнээ өөрийн нэрийн дэлгүүрээр дамжуулан хэрэглэгчдэд хүргэхээс гадна Монголын томоохон компаниудтай хамтран ажиллан тэдний хүсэл зорилгод нийцсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн үйл ажиллагаагаа явуулж байна.
Манай бүтээгдэхүүний онцлог нь Монголдоо хамгийн сүүлийн үеийн техник технологи ашиглан үйлдвэрийн бүхий л шатны дамжлагаар боловсруулалт хийн чанар загварыг эрхэмлэн 100 хувь үхрийн арьсан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг.
- Чадварлаг, эвсэг хамт олон
- Нягт, үр дүнтэй хамтын ажиллагаа
- Үнэ цэнэтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ
- Ёс зүйт үйл ажиллагаа
- Манлайлал