Үйл ажиллагааны чиглэл:
Хөнгөн үйлдвэр
“Далт Мөнгөн шанд” ХХК нь 2012 онд байгуулагдсан бөгөөд 13 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд захирал, менежер, үйлдвэрийн ажилчид, борлуулагч, жолооч нар багтана. /Үйлдвэрийн 1 ажилтан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг/ Захирал буюу үүсгэн байгуулагч Д.Должин нь 80 настай. 18 жилийн өмнө элэгний хорт хавдраар өвдөж олон жил хэвтэрт эмчлүүлж байх хугацаандаа Загсгал гэх ургамлыг ууж эрүүл болсон өөрийн туршлагаараа олон түмэнд тустай эрүүл мэндийн цайг үйлдвэрлэх санаагаа анх олсон. Одоогоор үйлдвэрийн үйл ажиллагаа, борлуулалт зэрэг бүхий үйл ажиллагааг төрсөн охин Ч.Алтанчимэг нь үргэлжлүүлэн ажиллаж байна.
Манай үйлдвэрийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь Загсгал цай үйлдвэрлэдэг бөгөөд түүхий эдийн хангалтыг дотооддоо 100 хувь бэлтгэдэг, чанарын стандарт хангасан экологийн цэвэр бүтээгдэхүүнээр үйлдвэрлэлээ явуулдаг, орчин үеийн дэвшилтэт технологитой байгууллага билээ. Манай бүтээгдэхүүн болох Загсгал цай нь:
- Хүний биеийн дархлааг дэмжиж сайжруулна;
- Биеэс хорт бодисыг гадагшлуулж, элэг, ходоод, дотор эрхтний хордлого тайлна;
- Тамир тэнхээг нэмэгдүүлж, хоолны дуршил сайжруулна;
- Хаван хөөж, хоол боловсруулах системийн үйл ажиллагааг дэмжих эрүүл мэндийн цай гэдгээрээ бусад бүтээгдэхүүнээс ялгарах онцлогтой
- Чадварлаг, эвсэг хамт олон
- Нягт, үр дүнтэй хамтын ажиллагаа
- Үнэ цэнэтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ
- Ёс зүйт үйл ажиллагаа
- Манлайлал