EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар Баруун бүсийн форум Баруун бүсийн үзэсгэлэн

Хужирт цагаан ХХК

Үйл ажиллагааны чиглэл:

БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ

99817510 Байгууллага
Менежертэй холбогдох
hayanaa9981@gmail.com И-мэйл

Манай компани 2017 онд өрхийн үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 2020 онд “Хужирт цагаан ХХК” болж өргөжсөн. Одоогоор манай компани 5 төрлийн сүүн чихэр, 3 төрлийн шар сүүний хатаамал, 3 төрлийн нунтаг ээзгий, шар тос, ааруул, таван тансаг идээний багцыг үйлдвэрлэж байна.

 

Уриа үг: Үл орлогдох Монгол амин дэм

Алсын хараа: Хүн амын өсөлт – эрүүл хүнс

Эрхэм зорилго: Уламжлалт технологийг шинэ техник технологитой хослуулан эрүүл чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийгэмд үнэ цэнэ бүтээгч, хүн төвтэй байгууллага байна.

Үнэт зүйлс: Дэвшилтэт технологи, Органик бүтээгдэхүүн, Итгэлцэл, Түншлэл

Бидний замнал

  • 2017 онд “Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрлэлийн Танхим”-аас оны “Шилдэг бичил үйлдвэрлэгч”-ээр шалгарсан.
  • 2017 онд Өвөрмонголын өөртөө засах орны Алагшан аймгийн тооройн баяр үзэсгэлэн худалдаанд оролцон “Тусгай байрын шагнал” авсан.
  • 2018 онд “Өвөрхангай түншлэл 2018 Намрын баяр” үзэсгэлэн худалдаагаас хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ таашаалыг хүртэж “Шилдэг сүү сүүн бүтээгдэхүүн”-ээр шалгарсан.
  • 2019 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Хүнсний шилдэг бүтээгдэхүүн”-ээр шалгарсан.
  • 2020 онд “Өвөрхангай түншлэл 2020 намрын баяр” үзэсгэлэн худалдаагаас хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ таашаалыг хүртэж “Хүнсний шилдэг бүтээгдэхүүн”-ээр шалгарсан.
Үнэт зүйлс
  • Чадварлаг, эвсэг хамт олон
  • Нягт, үр дүнтэй хамтын ажиллагаа
  • Үнэ цэнэтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ
  • Ёс зүйт үйл ажиллагаа
  • Манлайлал
Эрхэм зорилго
МҮХАҮТ нь бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд нөлөөлөгч, өмгөөлөгч, бизнесийн хөгжилд чиглүүлэгч, холбогч, дэмжигч байна.