EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар Баруун бүсийн форум Баруун бүсийн үзэсгэлэн

Налайх дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв

Platinum 08.00-17.00

Үйл ажиллагааны чиглэл:

УДИРДЛАГЫН БОЛОН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

70233652 Байгууллага
Менежертэй холбогдох
nalaikh_jdudt@yahoo.com И-мэйл

НАЛАЙХ ДҮҮРГИЙН
ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ
ДЭМЖИХ ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА

ЭРХЭМ ЗОРИЛГО :    

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид бизнес, аж ахуйн ур чадвар эрхлэх сургалт явуулах, зөвлөгөө өгөх мэдээллийн нэг цэгийн үйлчилгээгээр үйлчлэх болон инкубацийн үйлчилгээг үзүүлэх зэргээр төрийн үйлчилгээг хэрэглэгчдэд ойртуулах,  хөнгөлөлттэй зээлэнд хамруулах, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, чадваржуулан бойжуулах зэрэг  болно.

 

Манай байгууллага нь 2009 оны 10-р сарын 14-ны Налайх дүүргийн Засаг Даргын 419-р тоот захирамжаар байгуулагдсан. Байгууллагын бүтэц орон тооны хувьд одоогийн байдлаар нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА

1. Сургалт

Сургалтын зорилго :

            Нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөрийн зорилтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бичил бизнес үйлдвэрлэл эрхлэгч иргэд,аж ахуйн нэгж байгууллагыг бие даан төсөл, төлөвлөгөө боловсруулах арга барилыг олгох, аж ахуй эрхлэх ур чадварыг эзэмшүүлж тодорхой дадлыг бий болгож мэдлэг мэдээлэлд суурилсан сургалт явуулахад оршино.

Сургалтын төрөл:

  • Төсөл бичих аргачлалын сургалт
  • Үйлдвэрлэлийн сургалт / Оёдол болон эсгүүрийн сургалт, тогооч, нарийн боовны сургалт, гар урлалын сургалтууд г.м /
  • Бие даан бизнес эрхлэх ур чадвар мэдлэг эзэмшүүлэх сургалт
  • Үйлдвэр эрхлэгчдэд зориулсан бусад захиалгат сургалт

2. Судалгаа

Зорилго нь:

Үйлдвэр эрхлэгчдийн мэдээллийн сан бүрдүүлж , тогтмол баяжуулах, архив үүсгэн, үйлдвэрлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж газар дээр нь зөвлөгөө өгөх, үйлдвэр эрхлэгчдийн хөгжлийн хандлага, бизнес эрхлэх орчныг судлахад оршино.

Судалгааны төрөл :

  • ЖДҮ эрхлэлтийн хөгжлийн, хандлагын судалгаа
  • Үйлдвэр эрхлэгчдийн судалгаа
  • Биечилсэн судалгаа
  • Бизнес эрхлэх орчны судалгаа

3. Инкубацийн үйлчилгээ

Зорилго нь:

            Бизнесийн үүсэл санаачлагыг дэмжин хөнгөлөлттэй нөхцлөөр үйлдвэр үйлчилгээний зориулалттай ажлын байраар ханган бойжуулах, бизнесийн болон мэргэжлийн зөвлөгөө мэдээллээр хангах замаар бие даан бизнесээ эрхлэх чадвартай болгоход оршино. 

Инкубацийн үйлчилгээний төрөл :

  • Бойжуулах
  • Хөнгөлттэй зээлд хамруулах
  • Нээлттэй үзэсгэлэн худалдаанд оролцуулах
  • Төсөл, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх
  • Хөнгөлттэй түрээсийн байраар хангах

4.Мэдээлэл, зөвлөгөө  өгөх

  • Мэдээллээр хангах
  • Мэдээллийн сан бүрдүүлэх
  • “Сургалт мэдээллийн төв”-өөр үйлчлэх
  • Үйлдвэрлэлийн шинэ техник технологийн мэдээ мэдээлэл

 

 

Үнэт зүйлс
  • Чадварлаг, эвсэг хамт олон
  • Нягт, үр дүнтэй хамтын ажиллагаа
  • Үнэ цэнэтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ
  • Ёс зүйт үйл ажиллагаа
  • Манлайлал
Эрхэм зорилго
МҮХАҮТ нь бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд нөлөөлөгч, өмгөөлөгч, бизнесийн хөгжилд чиглүүлэгч, холбогч, дэмжигч байна.