Үйл ажиллагааны чиглэл:
БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДАА
Танилцуулга
“Өгөөж Шим” ХХК нь 1995 оноос эхлэн ноос, ноолуурын салбарт ажиллаж ирсэн бөгөөд албан ёсоор 1999 онд Улаанбаатар хотод байгуулагдсан. Манай компаний үндсэн үйл ажиллагаа нь ноос, ноолуур угаах болон самнах үйлдвэрлэл бөгөөд 2012 оноос эхлэн ноос, ноолууран ээрмэл утас үйлдвэрлэн дотоодын жижиг, дунд үйлдвэр, цехүүдэд нийлүүлж байна.
2014 оноос нэмүү өртөг шингэсэн бүтээгдхүүн үйлдвэрлэх зорилгоор 100% ноос, ноолуураар хийсэн нэхмэл, сүлжмэл бүтээгдхүүн үйлдвэрлэн гадаад, дотоодын зах зээлд нийлүүлж эхлээд байна. Манай компани дотоодын 40 гаруй ЖДҮ-тэй хамтран ажилладаг бөгөөд МҮХАҮТ болон “Монголын ноос, ноолуурын холбоо”-ны гишүүн байгууллага юм.
Тус үйлдвэр нь бүрэн тоноглогдсон лабораторитай бөгөөд бүтээгдхүүнийн чанарыг үйлдвэрийн үйл явц бүрт хянадаг. Манай компани бүтээгдхүүнийхээ чанарыг стандартын өндөр түвшинд хадгалан хэрэглэгчидийнхээ сэтгэлд хүрсэн үйлчилгээг үзүүлсээр байгаадаа баяртай байдаг.
- Чадварлаг, эвсэг хамт олон
- Нягт, үр дүнтэй хамтын ажиллагаа
- Үнэ цэнэтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ
- Ёс зүйт үйл ажиллагаа
- Манлайлал