Үйл ажиллагааны чиглэл:
БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ
Компанийн танилцуулга
“ЕДЕН” ХХК нь 2005 оны 7 дугаар сарын 5-нд зөгийн балны үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан билээ. Манай улсад худалдаалагдаж буй нийт жимсны чанамалын 90 орчим хувь нь гадаадаас импорлогддог тул манай компани нь Монгол Улсад ургасан байгалийн цэвэр жимс, жимсгэнийг боловсруулж импортын бүтээгдэхүүнийг орлохуйц, хямд, чанартай бүтээгдэхүүнийг нийлүүлэхээр зорин ажиллаж байна.
Бид Монгол оронд түгээмэл ургадаг нэрс, аньс, чацаргана, үхрийн нүд жимсийг тухайн газар нутагт тариаллаж буй компани, нутгийн иргэдтэй хамтран ажиллаж түүхий эдээ бэлтгэдэг. Мөн “ЕДЕН” нэрийн нэрс, аньс, үхрийн нүд, чацарганы өтгөрүүлсэн шүүсийг 2010 оноос үйлдвэрлэн борлуулж байна.
Цаашдаа өдөр бүр өсөн нэмэгдэж буй хүн амын эрэлт хэрэгцээг хангахын тулд үйлдвэртээ дэлхийн стандартад нийцсэн техник, технологийг нэвтрүүлж, автомат тоног төхөөрөмжийг суурилуулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн найдвартай орчин нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг зорьж байна.
Эрхэм зорилго
Монгол Улс, цаашлаад дэлхийн хүн амыг эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүнээр хангах
Алсын хараа
Монголын хөрсөнд ургасан амин дэм, ашигт бодисоор баялаг жимс, жимсгэнийг орчин цагийн хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, ажилчдын мэдлэг, туршлага, сүүлийн үеийн технологи, чанар стандартын дагуух хүн амын эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн үйлдвэрлэл явуулна.
Баримтлах зарчим
- Хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг цаг ямагт дээдлэх
- Нутгийн иргэд, компани, аж ахуй нэгжийн амьжиргааг дэмжин ажиллах
- Бүтээлч, эвсэг хамт олонг бүрдүүлэх
- Нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлэх
Ажилчид
Одоо 100 орчим ажилчидтай, 19 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Алсын хараа
Дэлхийд танигдсан МОНГОЛ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч компани болно
Уриа
Эрүүл хүнсийг “ЕДЕН”-ээс
Эрхэм зорилго
Бид олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг шилдэг технологи ашиглан мэргэшсэн боловсон хүчний чадвартай хослуулан эх орныхоо эрүүл хөрсөнд ургасан байгалийн зэрлэг жимсээр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хүн амынхаа эрүүл мэндэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд экспортлох эрхэм зорилго тавьж байна.
Үнэт зүйл
- Ур чадвар: Хүний хөгжил-Хөгжлийн үндэс
- Хариуцлага: Сахилга бат-Сайн үр дүн
- Итгэлцэл: Хүндлэл, сэтгэл, хандлага
- Хэрэглэгчийн сэтгэл ханамж: Чанартай бүтээгдэхүүн-боломжит үнэ
- Чармайлттай шургуу ажилтан-Чадварлаг боловсон хүчин
Зорилго
- 2022 онд шууд уух бүтээгдэхүүн гаргана
- Мөн БНХАУ руу нэрсний чанамал гаргана
Зорилт
- Шинэ үйлдвэрийн байраа 2018 оны 10 дугаар сард ашиглалтанд оруулсан.
- Борлуулалтын орлогыг 2022 онд 2 дахин нэмэгдүүлж 15 тербум болгоно.
- Экспортоор Хятад болон Япон Улсын зах зээлд бүтээгдэхүүн гаргана.
- Монгол Улсын томоохон уул уурхай болох Оюу толгой, Тавантолгой, Эрдэнэт уурхайнуудад бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэлсэн.
- Мөн нийгмийн хариуцлагаа хүлээж “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдан нийслэлийн 6 дүүргийн сургууль, цэцэрлэгийг бүтээгдэхүүнээр хангах.
- Чадварлаг, эвсэг хамт олон
- Нягт, үр дүнтэй хамтын ажиллагаа
- Үнэ цэнэтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ
- Ёс зүйт үйл ажиллагаа
- Манлайлал