EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар Баруун бүсийн форум Баруун бүсийн үзэсгэлэн

МОНКРЕМ ХХK

Үйл ажиллагааны чиглэл:

БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ

89894373 Байгууллага
Менежертэй холбогдох
moncream1989@gmail.com И-мэйл

Монкрем компани 1989 оноос Монголд гоо сайхны бүтээгдэхүүний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж Цагаан шөнө, Сувд, Туяа, Мөнгөн дэлбээ, Алтан дэлбээ, Нарангоо, Тана шүдний ОО, Ганга шампунь гэх мэт 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж ирсэн анхны үндэсний хувийн хэвшлийн үйлдвэр юм. Үүнээс олон жилийн туршилт, судалгаа, лабораторын ажлын үр дүнд бүтээсэн “Халгай” үс арчилгааны брэнд бүтээгдэхүүнээрээ монголчуудадаа төдийгүй олон улсад танигдсан билээ. Монголд анх удаа гоо сайхны бүтээгдэхүүн болон үйлдвэрлэлийн стандартыг боловсруулж батлуулсан. Энэ стандартаа өөрийн үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Монкрем компани техник болон технологийн шинэчлэл тогтмол хийж чанарыг эрхэмлэн ажиллаж байна.

Монкрем компанийн үндсэн зорилго нь хүний эрүүл мэнд, арьс, үсэнд тохирсон байгалийн гаралтай, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн шинэ технологийг боловсруулахад оршдог.

  • Компанийнхаа дэргэд эрдэмтдийн баг ажиллуулж байна
  • Үс арчилгааны Халгай салонуудыг ажиллуулж байна.
  • Эх орныхоо түүхий эдээр олон улсын стандартын дагуу үйлдвэрлэл явуулж байна.

Монкрем компанийн үндсэн зорилго нь бүх бүтээгдэхүүнээ байгалийн гаралтай, органик стандартын дагуу үйлдвэрлэх хатуу шаардлага тавьж ажилладаг бөгөөд дэлхийн хэмжээний технологийг боловсруулан ажиллаж байна.

Үнэт зүйлс
  • Чадварлаг, эвсэг хамт олон
  • Нягт, үр дүнтэй хамтын ажиллагаа
  • Үнэ цэнэтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ
  • Ёс зүйт үйл ажиллагаа
  • Манлайлал
Эрхэм зорилго
МҮХАҮТ нь бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд нөлөөлөгч, өмгөөлөгч, бизнесийн хөгжилд чиглүүлэгч, холбогч, дэмжигч байна.