Үйл ажиллагааны чиглэл:
БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ
“ЖИ ЭН БЕВЕРЕЖИС” ХХКнь 2008 онд дэлхийн хүнсний салбарт тэргүүлэгч “PepsiCo International” корпорацийн ундаа үйлдвэрлэх, ус, ундаа, жүүс худалдан борлуулах эрхийг албан ёсоор авснаар үйл ажиллагаагаа эхэлсэн. Манай компани нь Герман улсын KHS фирмийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон үйлдвэрийг ашиглалтанд оруулсан бөгөөд цагт 15000л бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогоор хуванцар 5 төрлийн савалгаатай 7 төрлийн хийжүүлсэн /PEPSI, 7UP, MIRINDA, MOUNTAIN DEW, STING, PEPSI BLACK, MIRINDA MIX-IT/ ундаануудыг үйлдвэрлэж байна.
Тус үйлдвэр нь АНУ-ын“PepsiCo International”корпорацийн тусгайлсан жор, технологийн дагуу Монгол улсын стандарт, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэж байна.
Манай байгууллагын борлуулалтын үндсэн зарчим нь хэрэглэгчдэд ээлтэй, тэдгээрийн хэрэгцээнд бүрэн нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх замаар харилцагчидтайгаа хамтран ажиллах явдал юм. Энэхүү зарчмыг хэрэгжүүлэхийн тулд харилцагчдын сэтгэл ханамжийг судлан улмаар тохирсон стратегийг боловсруулан борлуулалтын үйл ажиллагааг улам боловсронгуй болгон ажиллаж байна.
Тус компани нь Европ, Азийн орнуудын ундааны түүхий эд, туслах материал бэлтгэн нийлүүлэгч, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч дэлхийн нэр хүндтэй компаниудтай хамтран ажиллаж байгаа ба эдгээр нь “PEPSICO APPROVED” шаардлагыг хангасан байх ёстой.
- Чадварлаг, эвсэг хамт олон
- Нягт, үр дүнтэй хамтын ажиллагаа
- Үнэ цэнэтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ
- Ёс зүйт үйл ажиллагаа
- Манлайлал