Үйл ажиллагааны чиглэл:
БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ
Манай “Оюунлаг шүрт” ХХКомпани нь 2014 оноос эхлэн Боловсрол, Байгаль орчины салбарт “Мазаалай баавгай” төслийг санаачлан 5 н төрлийн бага насны хүүхдүүдэд зориулсан Уншиж, Бичиж, Будаж, Зурдаг номуудыг гаргаж Оюуны өмчөөр хамгаалуулан өнөөдрийг хүртэл улсын хэмжээнд нийт 120,000 / Нэг зуун хорин мянга / гаруй хүүхдүүдэд БШУЯ, СЯ, БОАЖЯ, ГБХЗХГ, НСУГ,НБГ, МҮХАҮТ, ҮХГ, НТБҮТ ЗГ – ын хэрэгжүүлэгч агентлаг СУГ болон бусад яам агентлагууд, аймгуудтай хамтран үнэ төлбөргүй хүргэн ажилласаар ирлээ. “Мазаалай баавгай” Хүүхдийн буддаг ном төсөл хөтөлбөр нь боловсролын салбарт Монгол орны нэн ховор амьтадыг бага насны хүүхдүүдэд танин мэдүүлэх, хайрлан хамгаалах, нутагшуулах, өсгөн үржүүлэх, гадны соёлын урсгалын эсрэг, өөрийн орны соёлын биет өвүүдийг сургалтын хэрэгсэлдээ хэрэглэх, гарыг нь зүгшрүүлж далд авъяасыг нээн хөгжүүлэх, зөв хүн болгож төлөвшүүлэх, оюуны өмчийн бүтээлүүдийг эдийн засгийн эргэлтэнд оруулж дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, зах зээлд нийлүүлэн ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэгдсэн төсөл юм. Энэхүү төслөөр монгол орны бага насныхныг цахим орчиноос \ зурагт, гар утас, компюьтер, гадны орны зурагт хуудас зэргээс хол байлгах \ зорилготой. Мөн дэлхийн хаана ч байхгүй “Мазаалай Баавгай”-н талаархи мэдээллийг болон Монгол орны нэн ховор амьтад, их говийн гайхамшигт 6 зэрэг амьтадыг нийгэмд сурталчлан таниулах ажлыг эхлүүлж байгаа билээ
- Чадварлаг, эвсэг хамт олон
- Нягт, үр дүнтэй хамтын ажиллагаа
- Үнэ цэнэтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ
- Ёс зүйт үйл ажиллагаа
- Манлайлал