Үйл ажиллагааны чиглэл:
БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ
“Эко Эрдэнэ” ХХК нь эх орны зэрлэг ба тарималжуулсан жимсийг үйлдвэрлэлийн аргаар боловсруулж хүн амын хэрэглээнд нийцүүлэх хувь нэмэр оруулах зорилгоор 2000 онд байгуулагдсан хувийн хэвшлийн энэ чиглэлийн анхны аж ахуйн нэгж юм. Эх орны хөрсөнд ургасан зэрлэг ба тарималжуулсан жимс төрөл бүрийн жимсгэнийг итгэмжлэгдсэн нийлүүлэгчдээс худалдан авч нэрс, аньсны чанамал, чацаргана, аньс, нэрсний цэвэр ба чихэржүүлж өтгөрүүлсэн шүүс, ундаа чацарганы зөөлөн эдийн ба үрийн тос үйлдвэрлэхэд компаний үйл ажиллагаа голчлон чиглэдэг.
- Чадварлаг, эвсэг хамт олон
- Нягт, үр дүнтэй хамтын ажиллагаа
- Үнэ цэнэтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ
- Ёс зүйт үйл ажиллагаа
- Манлайлал