Үйл ажиллагааны чиглэл:
БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ
Товч танилцуулга:
2008 оноос төслийн баг монгол хонины ноосоор барилгын дулаан тусгаарлах материал үйлдвэрлэх чиглэлээр судалгаа хийн “Хонины ноосон барилгын материал үйлдвэрлэх үйлдвэр байгуулах” төсөл боловсруулсан. энэхүү төслийг хэрэгжүүлэх зорилгоор 2011 онд “Эко ноос” ХХК байгуулсан.
Бид дэлхийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж ноос ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий хонины ноосоор барилгын дулаан тусгаарлах материал үйлдвэрлэх иж бүрэн тоног төхөөрөмжтэй ноос угаах болон боловсруулах үйлдвэрүүдээ ашиглалтанд оруулаад байна. Энэ тоног төхөөрөмжүүд нь бүтээгдэхүүнийг түүхий эдээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэлх боловсруулалтын бүхий л үе шатыг орчин үеийн техник технологиор цогцоор нь гүйцэтгэж байна.
Эрхэм зорилго
Эх орныхоо хөдөө аж ахуйн баялагийг ашиглан хүн, байгаль дэлхийд ээлтэй экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн брэнд болгоход оршино.
Компанийн онцлог
Эх орныхоо хөдөө аж ахуйн шавхагдашгүй нөөц баялагийг орчин үеийн техник технологиор боловсруулан хүний эрүүл мэнд, байгаль дэлхийд ээлтэй экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаадын болон дотоодын зах зээлд нийлүүлж байгаа нь манай компанийн онцлог юм.
- Чадварлаг, эвсэг хамт олон
- Нягт, үр дүнтэй хамтын ажиллагаа
- Үнэ цэнэтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ
- Ёс зүйт үйл ажиллагаа
- Манлайлал