EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар Баруун бүсийн форум Баруун бүсийн үзэсгэлэн
Тээврийн танилцуулга
0
Үзсэн тоо : 490
Ангилал : Бусад
Шинэчлэгдсэн огноо: 2021-04-27
Монгол дахь салбар
Монгол дахь салбар
  • Чингэлэг тээвэр

    Чингэлэгүүдийг их, дунд, бага даацын гэж ангилахаас гадна түгээмэл ба тусгай зориулалтын гэж ангилна. Түгээмэл зориулалтын чингэлэгээр ширхэгийн сав баглаа боодолтой олон нэр төрлийн ачаа, тусгай зориулалтын чингэлэгээр зөвхөн 1 төрлийн болон тусгай нөхцөл шаардсан ачааг /цемент, шингэн, нурмаг г.м/ тээвэрлэнэ.

    • Их даацын чингэлэгт ачих ачааны нэг байрын жин 1500 кг-аас ихгүй байна.Дунд даацын чингэлэгт ачих ачааны жин нь 120 кг-аас хэтрэхгүй байна.
    • Чингэлэгт түргэн муудах ачаа тээвэрлэхэд төмөр замаар түргэн муудах ачаа тээвэрлэх журмыг баримтлана.
    • Чингэлэгт аюултай ачаа тээвэрлэхэд төмөр замаар аюултай ачаа тээвэрлэх журмыг баримтлана.
    • Чингэлэгт ачсан ачааны жинг чингэлэгийн даацаас хэтрүүлэхгүйгээр ачуулна
    • Чингэлэгээс ачааг буулгасны дараа тээвэрлүүлэгч ачааны үлдэгдэл, сав, баглаа боодол, бэхэлгээний үлдэгдлийг цэвэрлэж тээвэрлэгчид хүлээлгэн өгнө.
    • Чингэлэгт тээврийг чингэлэг тээвэрт нээлттэй өртөөдийн хооронд гүйцэтгэх ба чингэлэг тээвэрт нээлтгүй өртөөнд зөвхөн онцгой нөхцөлд ачаа хаяглаж болох бөгөөд тээвэрлүүлэгчийн эрх бүхий албан тушаалтаны шийдвэрээр гүйцэтгэнэ.
    • Чингэлэгт ачааг ачихад хана, шаланд өгөх даралт жигд, гулсахгүй, чингэлэгийн хаалга чөлөөтэй хаагдаж, нээгдэж байхаар ачаална.
    • Ачааг чингэлэгт ачих, буулгах ажлыг илгээгч, хүлээн авагчид өөрсдөө гүйцэтгэнэ. Чингэлэгийг вагон буюу автомашинд ачих, буулгах ажлыг тээвэрлэгч гүйцэтгэнэ.
    • Чингэлэгтэй ачаа нь хүргэх хугацаандаа ирээгүй тохиолдолд хүлээн авагчийн хүсэлтийн дагуу тээвэрлэгч эрэл хийж чингэлэг байгаа газар, саатсан шалтгааныг тодруулж хариу өгнө.
    • Чингэлэгээр тээвэрлэн ирсэн ачааг олгохдоо чингэлэгийн ломбыг шалгаж ачаа хүлээн авагчид хүлээлгэн өгөх ба хэрэв ачаа хүлээн авагч хүсвэл тээвэрлэгчийн эрх бүхий ажилтан байлцуулан тоолж хүлээлгэж өгнө.
    • Чингэлэгээр тээвэрлэн ирсэн ачааг олгохдоо чингэлэгийн ломбыг шалгаж ачаа хүлээн авагчид хүлээлгэн өгөх ба хэрэв ачаа хүлээн авагч хүсвэл тээвэрлэгчийн эрх бүхий ажилтан байлцуулан тоолж хүлээлгэж өгнө.
    • Хэрэв ачаа нь дутсан, гэмтсэн байвал тээврийн актыг тогтооно.

    Транзит тээвэр

    Транзит тээвэр буюу дамжин өнгөрөх тээвэр гэдэг үгийн дор монгол улсын хилийг нэвтрэн монгол улсын нутаг дэвсгэрээр дамжин гуравдагч оронд хийгдэх тээвэрлэлтийг хэлнэ.

    Монгол улсын төмөр замын сүлжээ нь Ази, Европын улсуудыг холбосон ачаа тээврийн гүүр болдог онцлогтой бөгөөд манай улсаар дайран өнгөрөх төмөр замын энэхүү коридор нь Төв Ази болон Европыг холбосон бусад коридоруудаас хамгийн богино нь бөгөөд зардал болон хугацааг хэмнэх давуу талтай.

    МУ-ын хувьд

    Монгол, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд Азийн автозамын сүлжээний АН-3 чиглэлээр дамжин өнгөрөх транзит тээврийг БНХАУ-ын Тяньжины боомтоос эхлэн Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин ОХУ-ын Улаан-Үд хүртэл маршрутаар явуулж байхаар тохиролцсон. Хэлэлцээрийн хүрээнд туршилтын тээврийг наймдугаар сарын 13-наас эхлүүлсэн байна.

    Гурван улс хоорондын транзит тээврийн системээс Монгол Улсын эдийн засагт бий болох өгөөжийг энгийнээр тооцоход БНХАУ, ОХУ-ын хоорондох байгалийн хий болон нефтийн транзит тээврээс Монгол Улс 2020 онд 200 тэрбум төгрөгийн ашиг хүртэх тооцоо гаргаад байна. Монгол, ОХУ, БНХАУ гурван улс хоорондын байгуулсан Эдийн засгийн коридорыг төв, баруун, зүүн гэсэн гурван чиглэлд байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Чиглэл бүр авто болон төмөр замаар холбогдоно.

    Аюултай ачааны тээвэр

    Аюултай ачаа нь хүний эрүүл мэнд, байгал орчин, мал амьтанд аюултай, хортой нөлөөлөл үзүүлэх үйлчилгээтэй Төмөр замаар тээвэрлэх, ачилт буулгалт хийх болон хадгалалтын үед төмөр замын төхөөрөмж, хөдлөх бүрэлдэхүүн болон бусад ачааг гэмтээх, тэсэрч дэлбэрэх, гал гарахад хүргэж болохуйц бодис эд зүйлсийг хэлнэ.

    Аюултай ачааны тээвэр нь тусгай дүрэм журмын дагуу тээвэрлэгддэг бөгөөд бид олон улсад байрлах өөрийн итгэмжит туршлагатай агентуудтай хамтран Танд мэргэжлийн өндөр түвшинд зөвлөгөөг өгч ачилтын зураг, замналыг гарган найдвартай, хариуцлагатай үйлчилгээг үзүүлнэ.

    Чингэлэг, вагоны төрөл

    Цистерн – газрын тос, ургамалын тос, химийн бүтээгдэхүүн, түлш ба тослох материал
    Битүү вагон – барилгын материал, тариа, буудай, жонш, цемент
    Хагас вагон – нүүрс, жонш, чулуу, металл бүтээгдэхүүн, төмөр, мод, цемент
    Универсаль платформ – хүнд машин механизм, контейнер, хэтрүү овортой ачаа, мод
    Тавцант вагон – контейнер
    Хоппер – цемент, хүдэр, буудай зэрэг ачаа ачих зориулалттай

  • Зөвхөн нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой.