-
ЭРДЭНИЙН ГЭРЭГЭ бэлгэ зүүлт
Заллагагүй тогтоосон Засгийн сүрийг арван зүг, түмэн хэлийн орон улс бишрэн дагаж, эв эед шүтэн, энх амар орших цагтаа Эзэнт гүрний эрх сүрийн батламж болсон бэлгэдэл нэгнийг харин хүй хотлоор хүлцэн дээдлэх болсон юм. Энэ бол Их хаадын эрдэнийн "ГЭРЭГЭ".
Тэнгэр язгуурт Их хаад элчийн аманд хэлэх үгээ багтааж, эрх сүрийн тэмдгээ харин гарт нь атгуулна. Гүрэн улсын хязгаарт ямба эдлэн саадгүй зорчиж, гүрний чинадад тэнхээт дээдсийн зарлигийг тээн, тэнгэрийн зарлигийг улаалах баталгаа нь ГЭРЭГЭ. Тиймдээ ч эрдэнийн ГЭРЭГЭ-нд Их хаадын хасбуу тамганы тэнгэрлэг догшин үгсийн охь ихэрлэн сийлээстэй буй:
МӨНХ ТЭНГЭРИЙН ХҮЧИН ДОР
ИХ СУУ ЗАЛИЙН ИВЭЭЛ ДОР
ЭЛЧИЙН ҮГ АМАНД,
ИХ ДЭЭДСИЙН СҮР ХҮЧ ЭНГЭРТ НЬ...Голомтоо сахисан үрст нь Их Гүрний хойчийн баталгаа болж,
Голомтоо харуулдсан тасархайд нь Их Дээдсийн дуудлага болж,
Голомтод морилсон дэлхийн хүмүүнд Их Түүхийн дуурьсал болж,Төрийн элчийн энгэртээ тээсэн Эрдэнийн батламж
Толт зүрхтэй нь хэмнэл нэг лугшин цохилог хэмээн
Эрдэнийн ГЭРЭГЭ бэлгэ зүүсгэлийг
Энэ цагийн Танд
Эзэнт гүрний 815 жилийн ойд зориулан
Өргөн барьж байна!..925 сорьцтой мөнгө, 999.9 сорьцтой алтан бүрэлт
Хэмжээ 33х10 мм
70335555
info@tavannuden.com