EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар Баруун бүсийн форум Баруун бүсийн үзэсгэлэн
НОГООН ЦАЙНЫ ОХЬТОЙ НҮҮРНИЙ ИЖ БҮРДЭЛ
56,000
Үзсэн тоо : 461
Ангилал : Гоо сайхан
Шинэчлэгдсэн огноо: 2022-05-17
  • 🌱Багц 56.000
    Ногоон цайны охьтой эмүльс 15.000
    Ногоон цайны охьтой тоник 14.000
    Ногоон цайны охьтой тос 16.000
    Зуун настын чийгшүүлэгч 98% гель 11.000
    🎁Бэлгэнд
    Ногоон цайны охьтой гарын тос 6.500

    #НОГООН_ЦАЙНЫ_ОХЬТОЙ НҮҮР АРЧИЛГААНЫ ИЖ БҮРДЭЛ

    #1_НОГООН_ЦАЙНЫ_СЭРГЭЭГЧ_Эмульс
    *гялалзсан*шинэ*сэргэг
    Арьсыг сэргээх арчилгаа
    Бүх төрлийн арьсанд

    Найрлагандаа арьсыг гэмтээгч гол 5 бодис:
    1. парабен,
    2. будагч бодис,
    3. бензофенол,
    4. амьтны тос,
    5. стеройд
    агуулаагүй болно.

    - Усан суурьтай эмульс нь арьсыг гүн чийгшүүлж, тослогжилтоос сэргийлж, арьсны чийгшлийг өдрийн турш хадгална.
    - Найрлаган дахь ногоон цайны өндөр агууламж нь хөгшрөлтийн эсрэг, витамин С нь арьсыг цайруулж, тайвшруулах үйлчилгээтэй.
    * Арьсны хамгаалагч давхаргыг сайжруулж, чийгшлийг хангаснаар арьсыг эрүүл толигор, булбарай, өнгөлөг болгоно.
    * Арьсанд чийгшүүлэгч бүрхэвч үүсгэн чийгшил болон тэжээлийг тэнцвэржүүлнэ.
    * Арьсны тослогжилтыг арилгаж, гүн чийгшүүлэн, чийгшилээ удаан хугацаанд хадгална.
    * Арьсны бүтцийг жигд болгоно.
    Хэрэглэх заавар: Нүүрээ сайтар цэвэрлэн Галбингаа сэргээгч тоникоор арчсаны дараа эмульсийг дух, хацар, эрүүндээ түрхээд, тойрог маягаар зөөлөн иллэг хийн арьсандаа жигд шингээнэ.

    Найрлага: Цэвэршүүлсэн ус, Ногоон цайны охь, Эмгэн хумсны салст, Тоор жимсний охь, Гүзээлзгэний охь, Үзмэн жүржийн охь, Нимбэгний охь, глицерин, аллантойн, аминокоат, стеарины хүчил, Витамин Е
    Анхааруулга: Хүүхдээс хол хадгална. Нарны шууд тусгалд буюу халуун, хүйтэн нөхцөлд хадгалж болохгүй. Нүдэнд хүргэхээс зайлсхий. Нүдэнд орсон тохиолдолд усаар угаана уу. Харшлын шинж илэрвэл хэрэглэхээ зогсооно уу.

    Хадгалах Хугацаа: Үйлдвэрлэснээс хойш 3жил
    Үнэ: 15.000₮
    Жин: 100мл

    #2_НОГООН_ЦАЙНЫ_чийгшүүлэгч_тос
    гялалзсан*шинэ*сэргэг
    Бүх төрлийн арьсанд зориулав.

    Найрлагадаа арьсыг гэмтээгч гол 5 бодис:
    1. парабен,
    2. будагч бодис,
    3. бензофенол,
    4. амьтны тос,
    5. стеройд
    агуулаагүй болно.

    - Усан суурьтай тос нь арьсыг гүн чийгшүүлж, тослогжилтоос сэргийлж, арьсны чийгшлийг өдрийн турш хадгална.
    - Найрлаган дахь ногоон цайны өндөр агууламж нь хөгшрөлтийн эсрэг, витамин С нь арьсыг цайруулж, тайвшруулна.
    * Арьсны хамгаалагч давхаргыг сайжруулж, чийгшлийг хангаснаар арьсыг эрүүл толигор булбарай, өнгөлөг болгож чийгшүүлэгч бүрхэвч үүсгэн чийгшил болон тэжээлийг тэнцвэржүүлнэ.
    * Арьсны тослогжилтыг арилгаж, гүн чийгшүүлэн, чийгшлээ удаан хугацаанд хадгална.
    * Арьсны бүтцийг жигд болгоно.
    Хэрэглэх заавар: Тосыг түрхээд, хоёр гарын алгаа нүүрэндээ наан бигнэж, гарын илчээр арьсандаа шингээх нь илүү үр дүнтэй.
    Нүүрээ сайтар угаан Галбингаа тоникоор арчиж үлдэгдэл бохирдлыг цэвэрлэнэ. Алгаа 30 секундын турш сайтар үрж халаагаад тосоо нүүрэндээ түрхэн алгаараа бигнэж шингээнэ. Нүүрний булчингийн дагуу иллэг хийж болно.

    Найрлага: Ногоон цайны охь, коко тос, баобаб үрийн тос, далайн замгийн охь, тоор жимсний охь, гүзээлзгэний охь, Нимбэгний охь, гиалуроны хүчил, Глицерин, стеарины хүчил, Витамин Е

    Хадгалах Хугацаа: Үйлдвэрлэснээс хойш 3жил
    Үнэ: 16.000₮
    Жин: 50мл

    #3_НОГООН_ЦАЙНЫ_СЭРГЭЭГЧ_Тоник
    Гялалзсан*Шинэ*Сэргэг
    Арьсыг сэргээх арчилгаа
    Бүх төрлийн арьсанд

    Найрлагандаа арьсыг гэмтээгч гол 5 бодис:
    1. парабен,
    2. будагч бодис,
    3. бензофенол,
    4. амьтны тос,
    5. стеройд
    агуулаагүй болно.

    - Ногоон цайны тоник нь арьсыг гүн чийгшүүлж, тослогжилтоос сэргийлж, арьсны чийгшлийг өдрийн турш хадгална.
    - Найрлаган дахь ногоон цайны өндөр агууламж нь хөгшрөлтийн эсрэг, витамин С нь арьсыг цайруулж, тайвшруулах үйлчилгээтэй.
    * Арьсны хамгаалагч давхаргыг сайжруулж, чийгшлийг хангаснаар арьсыг эрүүл, толигор, булбарай, өнгөлөг болгоно.
    * Арьсанд чийгшүүлэгч бүрхэвч үүсгэн чийгшил болон тэжээлийг тэнцвэржүүлнэ.
    * Арьсны тослогжилтыг арилгаж, гүн чийгшүүлэн, чийгшлээ удаан хугацаанд хадгална.
    * Арьсны бүтцийг жигд болгоно.

    Хэрэглэх заавар: Нүүрээ сайтар цэвэрлэсний дараа бүтээгдэхүүнээс зохих хэмжээгээр хөвөнд шингээн нүүрний булчингийн дагуу арчина. Эсвэл алган дээрээ зохих хэмжээгээр дусаан жигд тараагаад нүүрээ хөнгөн дарж шингээнэ.
    Найрлага: Цэвэршүүлсэн ус, Ногоон цайны охь 30%, гиалуроны хүчил, глицерин, аллантойн, ДПЖ, этанол
    Анхааруулга: Хүүхдээс хол хадгална. Нарны шууд тусгалд буюу халуун, хүйтэн нөхцөлд хадгалж болохгүй. Нүдэнд хүргэхээс зайлсхий. Нүдэнд орсон тохиолдолд усаар угаана уу. Харшлын шинж илэрвэл хэрэглэхээ зогсооно уу.

    Хадгалах Хугацаа: Үйлдвэрлэснээс хойш 3жил
    Үнэ: 14.000₮
    Жин: 100мл

    #Зууннастын_Чийгшүүлэгч_Гель_98%
    AloeVera
    Moisture
    Soothing Gel

    Эрдэс тосгүй * Будагч бодисгүй * Бензофенонгүй * Парабенгүй

    4FREE:
    * Mineral oil
    * Artificial color
    * Benzophenone
    * Paraben

    Гоо сайхны үнэт түүхий эд Зууннаст нь арьс арчилгааны өндөр үр дүнтэй байгалийн гаралтай найрлага юм. Зууннаст нь 19 төрлийн амин хүчил, В12, В, С, Е аминдэм, эрдэс бодис, төмөр, кальци, лецитин, магни, калийн натри, манган, цайраар баялаг, нэн тэжээллэг чанартай тул эрдэс бодисыг нөхөх, чийгшүүлэх, арьсыг тайвшруулахын зэрэгцээ гэмтлийг нөхөн төлжүүлж, эрүүлжүүлэх, дотроос нь цайруулах үйлчлэлтэй.
    Мөн зөөлөн, хүчиллэг агууламж нь үхэжсэн арьсыг сайтар гуужуулж, бохирдлыг арилган, эсийн нийлэгжилтийг идэвхжүүлнэ. Зуун настын ийлдэс нь байгалийн гаралтай чийгшүүлэгчийн өндөр агууламжтай, арьсны
    гүнд нэвчин, хурдан шингэж, чийгшлийг удаан хадгалах тул арьсыг гэрэлтсэн өнгөлөг толигор болгож, сэрүү татсан мэдрэмж төрүүлэхийн зэрэгцээ хөгшрөлтийн явцыг удаашруулна.

    Хэрэглэх заавар:
    Иллэг хийх маягаар хөнгөн товшиж түрхэн шингээнэ. 7 хоногт 1-2 удаа тэжээл өгч, гүн чийгшүүлэх маягаар хэрэглэнэ.
    Анхааруулга:
    Хэрэглэх үед арьс цочрох шинж илэрвэл зогсооно уу. Шарх, тууралт, экзем арьсны эмгэгтэй хэсэгт түрхэхийг хориглоно.

    Хадгалах Хугацаа: Үйлдвэрлэснээс хойш 3 жил
    Үнэ: 10.000₮
    Жин: 200 мл / 6.76 fl.oz

    #ГАР_ХУМСНЫ_ТОС
    Ногоон цайны охьтой

    Green tea
    hand & nail lotion

    Найрлага дахь ногоон цайны ханд нь арьсыг хөгшрөлтийг удаашруулж, антиоксидант, ханасан хүчлээр баялаг какаоны тос, глицерин нь хэт ягаан туяаны хорноос хамгаалан, арьс хумсыг тэжээлээр хангаж, гүн чийгшүүлнэ. Гиалуроны хүчил нь арьсны гүнд шингэж эсийн түвшинд нөхөн төлжилтийг идэвхижүүлнэ. Бүх төрлийн арьсанд, ялангуяа хуурай арьсанд нэн тохиромжтой.

    Найрлага: Ногоон цайны ханд, ногоон цайны үнэртэн, Натрозол 250, гиалуроны хүчил, стеарины хүчил, реодол 120, Теа 90%, глицерин, эхэс, нэрмэл ус

    Анхааруулга: Нарны шууд тусгалд буюу халуун, хүйтэн нөхцөлд хадгалж болохгүй. Харшлын шинж илэрвэл хэрэглэхээ зогсооно уу.

    Хадгалах Хугацаа: Үйлдвэрлэснээс хойш 3жил
    Үнэ: 6.500₮
    Жин: 30мл / 1.01fl oz

  • Зөвхөн нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой.