EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар Баруун бүсийн форум Баруун бүсийн үзэсгэлэн
Үл зэврэх хүнсний зориулалтын ус хадгалах сав
Үзсэн тоо : 660
Ангилал : Тоног төхөөрөмж
Шинэчлэгдсэн огноо: 2021-10-01
Маркетингийн алба
Маркетингийн алба
Үнийн саналын менежер
Үнийн саналын менежер
  • Хуванцар савнаас татгалзъя. - Үл зэврэх хүнсний зориулалттай ус хадгалах сав

    Хүнсний зориулалтын бус хуванцар саванд хонуулсан усны найрлагад төмөр 2 дахин, нитрит 11 дахин, аммиак 48 дахин их агуулагддаг байна. Хуванцар саванд хонуулсан сүүнд хар тугалгын агууламж стандартад зааснаас 3-4 дахин, айраганд 4,4 дахин их бөгөөд худалдааны захуудад худалдаалж буй хуванцар савны 44,9 хувь нь хуучин сав байгааг Эрүүл мэндийн яам анхааруулж байна. Иймд зориулалтын бус хуванцар савны хэрэглээг бууруулах , насан туршдаа ч хэрэглэх хүнсний зориулалттай савыг дотооддоо үйлдвэрлэн зах зээлд нэвтрүүлэх, нийгмийн эрүүл мэндийн төлөө хувь нэмрээ оруулан нийгмийн хариуцлагаа хүлээж, төрийн ба төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх бидний гаргасан санал санаачилга, шийдэл юм.

    Ундны ус, сүү, айраг, жимс зэрэг хүнсний шингэн бүтээгдэхүүний амт чанарыг өөрчлөхгүйгээр хадгалах, тээвэрлэх зориулалтын зэвэрдэггүй гангаар үйлдвэрлэсэн савыг нийслэл, хөдөө орон нутгийн айл өрхүүд, албан байгууллагад нэвтрүүлэх юм.

    Эзлэхүүн: 60, 80, 100-130, 200, 250 л хүртэлх

    -Материал: Үл зэврэх ган /Монгол улсын стандарт хэмжил зүйн газар, МХЕГ-ын ХАБУЛЛ лабораторт баталгаажсан./ -Хийц: Өнцөг нь дугуйрсан /бохирдол үүсэхээс хамгаалсан/ хэлбэртэй зөөж тээвэрлэхэд хялбар ус, шингэн бүтээгдэхүүн суллах цорготой.

  • Зөвхөн нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой.