Эдийн засгийн ангилал: | Салбар: | Чиглэл: |
---|---|---|
ҮЙЛДВЭРЛЭГЧ | БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ | Чацаргана, чацарганы өтгөрүүлсэн жүүс болон тос |
Байгууллагын хаяг:
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг (Улаанбаатар-15171, Чингэлтэй дүүрэг 2-р хороо, Бакула Ринбучи гудамж-5 )
-
797Нийт хандалтНийт бүтээгдэхүүнБүтээгдэхүүн, үйлчилгээНийт бүтээгдэхүүн156
Бидний анхны гараа 1994 онд Увс аймагт чацаргана жимс тариалж үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 2004 онд газар тариалан, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар албан ёсоор байгуулагдаж, эрүүл органик жимс жимсгэний тариалангийн аж ахуй эрхлэн ажиллаж ирсэн.
Одоогоор Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Төв аймгийн Эрдэнэ сумдад усалгаатай жимс жимсгэний аж ахуй, “ХААН ЖИМС” жуулчны бааз болон “ХУБА ХАЯА” жимс, жимсгэнэ боловсруулах үйлдвэр гэсэн 3 үндсэн чиглэлд 30 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Бид 2016 оны 11 дүгээр сард “ХУБА ХАЯА” жимс, жимсгэнэ боловсруулах үйлдвэр байгуулан үйл ажиллагаагаа өргөжүүлж, эрчимжүүлэн ажиллаж байна.
Тус үйлдвэр нь ХБНГУ-ын NIG компаний зураг төсөл, инженерчлэлийн дагуу хийгдэж, евро стандартын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд орчин үеийн технологийн дэвшлийг шингээсэн, бүрэн автомат үйлдвэр юм.
Тус үйлдвэрийг барьж ашиглалтанд оруулснаар Монголын эрүүл хөрсөнд ургасан тарьмал болон онгон байгальд ургасан зэрлэг жимсийг боловсруулж Эрүүл органик ХУБА ХАЯА брэндийн Чацарганы охь, Чацарганы зөөлөн эдийн болон үрийн тос, “Өглөөний мэнд” чацарганы нухашийг үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлэхэээс гадна гадаад зах зээлд экспортлож байна.
2018 оны 12 дугаар сард “Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 22000:2005” Олон Улсын Стандартыг нэвтрүүлснээс гадна, Хуба Хаяа брэндийн бүтээгдэхүүнээ 100% Органик болохыг ОУ-н баталгаажуулалтын байгууллагаар баталгаажуулж олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эрүүл аюулгүй хүнс үйлдвэрлэгч болж чадсан.
-