Шимт дээж ХХК
09:18
Шинэчлэгдсэн огноо:
2023.09.17 12:00
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ Архины үйлдвэр

Байгууллагын хаяг:

Монгол улс, Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум (Говь-Алтай, Бигэр, 1-р баг, Мянгай, 0)

Байгууллага 99482006
  • 734
    Нийт хандалт
    Нийт бүтээгдэхүүн
      Бүтээгдэхүүн, үйлчилгээ
      Нийт бүтээгдэхүүн
      156

      Үйлдвэрлэл худалдааны ШИМТ ДЭЭЖ ХХК

      Говь-Алтай аймгийн Бигэр сумын үйлдвэрлэл худалдааны Шимт Дээж ХХК нь анх 1967 онд орон нутагт ургадаг хармаг болон чацаргана жимсийг ашиглан жимс боловсруулах үйлдвэр нэртэйгээр “ЭРХ ЧӨЛӨӨ” нэгдлийн дэргэд сум нэгдлийн дарга БНМАУ-ын “ Хөдөлмөрийн баатар” Ч.Чулууны санаачлагаар байгуулагдаж байсан. 1968 оноос Бигэр сумд тариалсан чацаргана жимсыг Чехсловак улсын тухайн үеийн дэвшилтэт техник технологид тулгуурлан Монгол улсад анх удаа “ Чацарганы дарс”, “Чацарганы 100% тос “, Шампанск буюу “Оргилуун дарс” зэргийг үйлдвэрлэж үйл ажиллагаагаа эхэлж байсан түүхтэй.

      Тус үйлдвэр нь 1981 онд БНМАУ ЗХУ-ын сансарын хамтарсан нислэгт өөрийн үйлдвэрлэсэн “Чацарганы 100% тос “-оо сансарын хүнсэнд илгээж, энэхүү бүтээгдэхүүнийг Бигэр сумын уугуул Монгол улсын Төрийн шагналт, ШУ-ын гавъяат ажилтан, академич Д.Рэгдэл, тухайн үед тус үйлдвэрийн даргаар ажиллаж байсан Биологийн ухааны дэд эрдэмтэн, доктор, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт П.Цэвэгмид нар гардан боловсруулж байсан нь бид бүгдийн бахархал юм.

      Үйлдвэр энэхүү бүтээлээрээ 1982 онд БНМАУ-ын стандартын чанарын “Алтан” медаль хүртэж байсан юм.

      Тус үйлдвэр нь 1993 оноос хувийн хэвшилд шилжин үйлдвэрлэл худалдааны Шимт Дээж ХХК болон одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.

      Үйлдвэрийн түүхий эдийг өөрийн талбайд тарьсан чацаргана жимс болон зөвхөн Монгол орны цэвэр байгальд ургасан аньс нэрс жимсийг бэлтгэн авч Чех улсын уламжлалт технологиор боловсруулан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг.

      Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг өөрийн лабораторид стандартын дагуу шинжилэхээс гадна улсын стандартын итгэмжилсэн лабораторид тогтмол шинжилгээнд хамруулж хэвшсэн. Мөн мэргэжлийн байгууллагуудтай байнга хамтран ажилладаг ба 2006 оноос үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд нь Монгол улсын Стандартын “Үндэсний тохирлын тэмдэг” хэрэглэх эрхийг авч ажиллаж байна.

      Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай нийлүүлэн орон нутгийн брэнд болгохоос гадна , ҮТЕГазрын “Найдвартай, Тэргүүн татвар төлөгч”-өөр удаа дараа шалгарч орон нутгийн төсөвт тодорхой хувь нэмэр оруулан ажиллаж байна.

      Баруун бүс нутгийн хэмжээнд болдог үзэсгэлэн, худалдаанд өөрийн үйлдвэрлэж буй брэнд бүтээгдэхүүнүүдээ удаа дараа үнэлүүлэн Алт, Мөнгөн медалиуд болон “Баруун бүсийн шилдэг бүтээгдэхүүн “ шилдгийн шилдэг “Гранпри” шагналуудыг авч байснаас гадна Улаанбаатар түншлэл үзэсгэлэн худалдаанд нэг удаа оролцож тусгай шагнал хүртэж байсан нь бүтээгдэхүүний чанар, нэр хүнд, амжилтыг бататгаж байдаг юм.

    • Бат-эрдэнэ Золзаяа
      Бат-эрдэнэ Золзаяа

    Үзэсгэлэнд оролцогч байгууллагууд