Увидасу зөгийн балтай хар сармис
45,000₮
үзсэн тоо:
499
Ангилал:
Эрүүл мэнд
Шинэчлэгдсэн огноо:
2021-06-24
Худалдаж авах
Сагсанд хийх
  • АМЬДРАЛД ЭРЧ ХҮЧ ӨГӨХ ХАР САРМИС

    LIFE POWER BLACK GARLIS GIVES YOU Power to men, Beauty for women, and health for family             

    Хар сармис яаж үүссэн бэ?

    Хар сармис нь санамсаргүй туршилтаар үүссэн. Хэдийгээр энэ нь санамсаргүй байдлаар гарсан ч хэдэн хэд дахин илүү эрүүл мэндэд ашиг тустай, хурц үнэргүй, зөөлөн чихэрлэг амттай, шууд хэрэглэхэд тааламжтай сармисыг нээж гаргасан. Энгийн сармисыг технологийн дагуу 30-90 хоног нарийн хяналттай температур, чийгшлийн төвшинд исгэхэд түүний хурц үнэр амт нь миллиардын урвалд орж 33 төрлийн хүхэрт органик нэгдэл, 17 амин хүчил, 11 төрлийн эрдэс бодис, 5 төрлийн нүүрс ус, фенолт нэгдлийг агуулсан антиоксидант чанар өндөртэй сармис бий болдог.

    Хар сармис нь энгийн сармисыг бодвол хурц үнэргүй, ашигтай элементүүдийг олшруулсан,

    байгалийн хоруу чанаргүй ходоодны ханыг гэмтээдэггүй шууд хэрэглэхэд тохиромжтой амнаас хурц үнэр үнэртүүлдэггүй.

    "Хар" сармисны хүний биед үзүүлэх шимт байдал юу вэ?

    1. Бэлгийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөлнө
    2. Өвчлөл болон хорт хавдар бактери вирус үүсгэгчийн эсрэг нөлөө үзүүлнэ
    3. Холестрин бууруулах үйлчлэл үзүүлнэ
    4. Харшлын эсрэг үйлчлэлтэй
    5. Арьсны бүтцийг сайжруулж хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.
    6. Исэлдэлтийн эсрэг үйлчлэл үзүүлнэ

    Хар сармис нь байгалийн виагра  

    Хар сармис нь байгалийн виагра бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүний бэлгийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Эрт дээр үеэс сармисыг хэрэглэх нь бэлгийн үйл ажиллагаанд ашиг тустайг мэддэг байсан бөгөөд хоол хүнсэндээ түлхүү хэрэглэдэг байжээ. Сармис нь тамир, тэнхээ нэмж гэр бүлийн харилцаанд сайнаар нөлөөлдөг болох нь судалгаагаар батлагдсан.


    Хар сармис нь бэлгийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

    Сармис нь цусны урсгалыг сайжруулж цусны эргэлтийг нэмэгдүүлэх бөгөөд бэлэг эрхтний цусан хангамжийг сайжруулдаг. Сармисанд агуулагдах гол найрлагын нэг болох эликин нь бөөрөнд үйлчилж, гормоны төвшинг өөрчилснөөр цусны судасжилтыг түргэснэ. Хүнсний судалгааны хүрээлэнгийн судалгаагаар  1-2 ширхэг сармисыг 1-3 сар идэх нь үр дүнтэй хэмээн үзжээ.

    ​​​​​​​Өвчлөл болон хорт хавдар бактери вирус үүсгэгчийн эсрэг нөлөө үзүүлнэ.

    Судлаачид хар сармис антиоксидант шинж чанар нь энгийн сармиснаас 30 дахин их хэмжээгээр агуулж байгааг олж мэдсэн. Эдгээр антиоксидантууд нь эсийг өвчнөөс хамгаалах хамгаалагч болж чаддаг. Эрүүл хүн өөрийнхөө эсийн тоог тогтмол нэг хэмжээнд нь зохицуулан хянадаг. Бидний эргэн тойронд эрүүл мэндийг гэмтээж байдаг согтууруулах ундаа , тамхи, сахар ихтэй хоол хүнсний зохисгүй хэрэглээ, хэт ачаалал, стресс нь хүчин зүйлсийн нөлөөгөөр дархлааны тогтолцоо эсийн хэвийн байдал алдагдаж эрүүл эсийн тоо багасаж, эмгэг эсийн тоо нэмэгдэж хавдар бий болдог. Хар сармисанд агуулагдах нэгдлүүд нь стресс ядаргаа тайлах, эрүүл эсийн тоог нэмэгдүүлж хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Эрүүл зөв хооллосноор бид хоол хүнсээрээ хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Хар сармис нь хүний биед зайлшгүй шаардлагатай үл орлогдох амин хүчлүүд болох полифенолт, флавнойд, антиоксидант,  хүний биед шаардлагатай элементүүдийг ихээр агуулдаг.

    ​​​​​​​Холестрин бууруулах үйлчилгээтэй

    Холестрин гэж юу вэ?

    Холестрин нь дотороо 2 янз байдаг. Сайн болон муу. Холестрин нь өөх тос идсэнээс бус чихэрлэг болон нүүрс ус их хэмжээгээр хэрэглэснээр элэгнээс холестрин үүсдэг.

    Цусанд холестрины хэмжээ ихсэх үед хүний биед ямар эрсдэл учрах вэ?

    Цусан дахь муу холестрины хэмжээ ихсэхэд зүрх судасны өвчин, зүрхний шигдээс, цусны сахарын хэмжээ ихэсч чихрийн шижин тусах, мэдрэлийн тогтолцоог гэмтээж зөнөглөх өвчин үүсэх гол шалтгаан болдог байна.

    Цусанд холестрины хэмжээ дутагдах нь ямар эрсдэлтэй вэ?

    Судалгаанаас харахад холестрины хэмжээ (өдөрт 160 мг-аас бага) дутагдах нь санах ой муудах, сэтгэл гутрах, түрэмгий зан ааштай болоход нөлөөлдөг байна.

    Цусан дахь холестрины хэмжээг яаж бууруулах вэ?

    Сүүлийн үеийн судалгаанууд хар сармис нь муу холестерин болох LDL холестролыг бууруулах хамгийн сайн арга хэдийг батлаад байна. Өдөр тутмын буруу хооллолт, хөдөлгөөний дутагдлын нөлөөгөөр хүний цусанд өндөр нягттай сайн холестрины хэмжээ буурч бага нягттай муу холестрины хэмжээ нэмэгддэг.

    Холестриныг багасагсанраар ямар ач тустай вэ?

    Муу холестрин LDL-ийг бууруулах нь зүрхний өвчин, цус харвалт, үхлийн эрсдэлийг багасгахад чухал үүрэгтэй.   

    Хар сармисны холестринд үзүүлэх нөлөөлөл?

    Хар сармисанд энгийн сармисанд агуулагддаггүй хомоцестин хэмээх нэгдэл нь их байдаг бөгөөд энэ нь цусан дахь бага нягттай муу холестрин болон триглицидийг задлан цусны хана цэвэрлэдэг ач тустай  болохыг судалгаагаар баталсан байна.

    ​​​​​​​​​​​​​​Харшлын эсрэг үйлчлэлтэй

    Харшил яаж үүсдэг вэ?

    Харшил нь дархлааны өөрийнх нь өвчин гэж үздэг бөгөөд дархлаа сулрахад бий болдог өвчин юм. Дархлааны систем алдаж алдаагүй эсийг андууран устгаж зөв ажиллахаа болих үйл явцыг хэлдэг.

    Харшил үүсэхэд хүний биед ямар үйл явц явагддаг вэ?      

    Гистамин болон түүнтэй төстэй бодисууд нь харшлын хариу урвал эхэлсэн үед цусанд их хэмжээтэй орж судас өргөсөж, нарийн судаснаас шингэн ялгаран, арьс улайж загатнах, хамар залгиурын бүрхүүл цочирч нус гоожих, найтаах шинж тэмдгүүд илэрдэг.

    Хар сармис харшилд хэрхэн нөлөөлөх вэ?

    Хар сармис дахь хүхэрт, фенолт нэгдлүүд нь сааталд орсон β-гистамин болон цусны цагаан эсийг чөлөөлснөөр дархлааны эсүүд харшилд хариу үзүүлж эхэлдэг.

    Сармисыг исгэх явцад фенолт нэгдэл нь энгийн сармиснаас 4 дахин нэмэгдсэнээр харшил үүсэх эрсдэлийг бууруулдаг болох нь судалгаагаар батлагдсан байна. Мөн өөр нэгэн судалгаагаар хар сармисыг өдөрт 2 мг / мл хэрэглүүлэхэд эмчилгээний эсийн үрэвслийн фермент (β-гексосаминидаза ба TNF -α) буурсан үр дүн гарсан.

    ​​​​​​​Арьсны бүтцийг сайжруулж хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.

    Хөгшрөлт юунаас үүсдэг вэ?

    Хөгшрөлт гэдэг нь өвчин гэж сүүлийн үеийн судалгаагаар батлаад байна. Өнөөгийн байдлаар энэ өвчин эмчлэх арга зүйг хайсаар байна. Хөгшрөлт үүсдэг гол шалтгаан нь глюкоз болон хүчилтөрөгч хоорондоо нэгдсэнээр устөрөгчийн давхар исэл бий болно. Үүнийг глюкозжих ба исэлдэх үйл явц гэх ба энэ үйл явц нь бидний эсийг гэмтээж хөгшрөх гол шалтгаан болдог.

    Хар сармис хөгшрөлтийн эсрэг ямар үйлчлэл үзүүлэх вэ?

    Хар сармисанд агуулагдах эс - аллилцистег цусан дахь устөрөгчийн болон хүчилтөрөгчийн хэт исэлдлийг бууруулан цусыг цэвэршүүлэн бие организмд исэлдэлтийн улмаас үүсэх хөгшрөлтийн үйл явцыг удаашруулдаг.

    ​​​​​​​Исэлдэлтийн эсрэг үйлчлэл үзүүлнэ

    Хар сармисанд исэлдлийн эсрэг үйлчлэл бүхий биологийн идэвхт алкалоид, флавнойд, хүхэрт нэгдэл болох эс-аллилцистен болон полифенолт нэгдлүүдийг агуулдаг. Хар сармисанд агуулагдах эс- аллилцистег цусан дахь устөрөгчийн болон хүчилтөрөгчийн хэт исэлдлийг бууруулан цусыг цэвэршүүлэн бие организмд исэлдлийн улмаас үүсэх хөгшрөлтийн үйл явцыг удаашруулдаг.

    Дээрх ач тусаас гадна Хар сармис нь судас зөөлрүүлээд зогсохгүй, судас хатуурахаас сэргийлж, судасны багтаамжийг сайжруулдаг. Тиймээс хар сармис нь ядаргаа, дал мөр хөшиж өвдөх, нуруу өвдөх зэрэгт тустайн гэж үздэг ч одоогоор энэ тал дээр батлагдсан судалгаа байхгүй байна.

    Хэрхэн хадгалах вэ?

    Хэрэглээ болгоны дараа түүнийг битүүмжилж, шууд нарны тусгалаас хол хуурай сэрүүн газар хадгална.

    Найрлага: Хар сармис 90%, 10 % нь зэрлэг зөгийн бал

    Савлагаа: шилэн лонх

    Жин: 1ш 400гр

    Хэрхэн хэрэглэх вэ?

    Өдөрт 1 – 3 хумсыг хоол идэхээс 20 минутын өмнө идэж хэрэглэнэ.

    Онцгой тохиолдолд болон биеийн хүчний ажил хийсэн хэт их ядарсан үед 5 хүртэлх хумсыг хэрэглэж болно.

    Хар сармисыг хэрхэн яаж хадгалах вэ?

    Хуурай сэрүүн нөхцөлд 18 сар хүртэлх хугацаанд хадгалж болно.

    Хориглох заалт байна уу?

    Жирэмсэн болон хөхүүл эмэгтэй, 1 дээш насны хүүхэд өдөрт 1-2 хумсыг хэрэглэнэ.

    1 наснаас доошхи насны хүүхэд хэрэглэхийг хориглоно!

    Захиалгын утас: 8090-4440, 9691-4555

  • Зөвхөн нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой.
Санжайн хишиг ХХК
Platinum member
91994511
antidiabettea@gmail.com
4-р хороо, вива сити хороолол, Н8-2
Байгууллагатай холбогдох
Үзэсгэлэнд оролцогч байгууллагууд