-
ОРОЙГООСОО VНДСЭЭ ХҮРТЭЛ АШИГ ТУСТАЙ-ЦООХОР МАЙЛЗ
Монголчуудад чинцай нэрээр танил болсон цоохор майлзын хүний биед үзүүлдэг ашигтай талуудыг дурдъя. Яг одоо дархлаа нь муудаад, ядарч суугаа хүн байгаа бол анхаарлаа заавал хандуулаарай.
• Цоохор майлзын үндэс нь хүчтэй афродизиак тул түүгээр хийсэн хоолыг хүч чадал нэмэгдүүлэх эмийн чанартай гэж үздэг.
• Цоохор майлз бол хамгийн супер өөх хайлуулагч. Энерги өгдөг ч калоригүй, калори нь 100граммд 18 ккал байдаг. Үүгээр үл барам калорыг үгүйсгэгч тул цоохор майлзыг хэрэглэх үед хүний бие шингээхдээ калори бага зарцуулдаг.
• Тогтмол хэрэглэх үед бие организмыг цэвэрлэгч, залуужуулагч, ерөнхийд нь биеийг бэхжүүлэх үйлчилгээтэй.
• Цоохор майлз нь ядаргаанд ашигтай төдийгүй идэвхийг дээшлүүлж, ажиллах чадварыг нэмэгдүүлэн, мэдрэлийг тайвшруулан, нойронд сайн болгодог. Стрессыг бууруулах чадвартай гормон бүхий идэвхитэй нэгдлүүд их хэмжээгээр ордог.
• Халгай ба багваахайн шүүсийг цоохор майлзны шүүсний холимогтой хэрэглэхэд цус цэвэрлэн олон арьсны өвчнөөс ангижруулдаг.
• Цоохор майлзыг хэрэглэхэд арьс, үс, хараа эрүүлжинэ.
• Уургаар баялаг бутээгдэхуун
• Харшил, бамбай булчирхайд цоохор майлз хэрэглэхийг зөвлөдөг.
• Цоохор майлзыг тогтмол хэрэглэвэл цусыг цэвэрлэж, олон арьсны өвчнөөс ангижруулдаг.
• Цоохор майлз нь зүрхний булчинд ашигтайгаар нөлөөлөхөөс гадна ардын эмнэлэгт тулай өвчин, хэрэх өвчний эсрэг үр дүнтэй эм гэж үздэг.
• Шээсний хүчлийг биеэс хөөдөг.
• Цоохор майлзын үндэс нь хоол боловсруулах системд цогц нөлөө үзүүлдэг. Ходоод гэдэсний үрэвсэх явцыг багасгаж, ходоод ба хос гэдэсний шарх, үрэвсэх үед өвдөх мэдрэмжийг багасгадаг.
. Цоохор майлзыг байнга идэж байх нь хүүхдийн өсөлт бойжилтод ашигтай төдийгүй хижээл насны хүмүүсийн артерийн судас хатуурах, мэдрэл муудах, өтгөн хатах зэрэг олон төрлийн өвчнийг эмчилнэ.