-
100 хувь байгалийн гаралтай, эрүүл мэндэд тустай, амин дэмээр баялаг нэрс болон чацаргана жимстэй пакеттай загсгал цайг шинээр үйлдвэрлэж бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлсэн.
“Засгал” цайны үйлдвэр нь одоогоор өдөрт 300 ш, жилд дунджаар 10 мян.ш цайг үйлдвэрлэн гаргах хүчин чадалтайгаар ажиллаж байгаа бөгөөд өөрийн үйлдвэрийн байранд үйл ажиллагаагаа явуулдаг. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн маань зах зээлд эрэлт ихтэй байгаа ч үйлдвэрийн хүчин чадал хүрэлцэхгүйн улмаас хүлээлт үүсгээд байна. Иймээс бид хүлээгдэж буй эрэлт хэрэгцээг хангахын тулд бүтээгдэхүүний нэр төрөл хүчин чадлаа нэмэгдүүлэх, нэмэлт тоног төхөөрөмжийг худалдан авах, шинээр үйлдвэрийн байртай болох, бүрэн автомат тоног төхөөрөмж суурьлуулах, улмаар одоогийн үйлдвэрлэлээ өргөжүүлэн хөгжүүлэх, шинээр ажлын байр бий болгох, хэрэглэгчдийг экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангахад гол зорилго оршино. Манай улсад цай үйлдвэрлэдэг бүртгэлтэй байгаа 40 гаруй үйлдвэр байдаг. Монгол Улс цайны хэрэглээний 2 хувийг дотооддоо үйлдвэрлэж байна гэсэн статистик тоон судалгаа гарсан байна