-
Лечо нь мөөгтэй, чинжүүтэй гэсэн 2 төрөл байдаг. Лечоны орцонд улаан лооль, амтат чинжүү, мөөг зэрэг хүний биед ашигтай шимт ногоонууд орсон байдаг тул таны эрүүл мэндэд сайн төдийгүй хоолны тань амтат хольц болно. Улаан лооль нь антиоксидантийн өндөр агууламжтай тул хараа сайжруулж, арьсыг цэвэрлэнэ. Цусан дахь сахарын хэмжээг багасгадаг ба тайван нойрсуулах үйлчилгээтэй. Улаан лоолинд агуулагддаг ликопен хэмээх бодис нь амны хөндий, залгиур хоолой, ходоод, бүдүүн гэдэс, умайн хавдарт өртөх эрсдэлийг бууруулдаг. Мөн түрүү булчирхай томрохоос сэргийлдэг тул лечог эрэгтэйчүүд хүнсэндээ өргөн хэрэглэвэл зохимжтой. Чинжүү нь С амин дэмээр баялаг тул дархлааг сайжруулж, хавдраас сэргийлэн арьс үсэнд сайнаар нөлөөлөхөөс гадна зүрх судасны эмгэг үүсэхээс сэргийлнэ.