Рашаан эмчилгээ үйлчилгээ
30,000₮
үзсэн тоо:
514
Ангилал:
Эрүүл мэнд
Шинэчлэгдсэн огноо:
2021-06-26
Худалдаж авах
Сагсанд хийх
  • Байгалийн анагаах чадвар төгс рашаан, шавар болон хүний гайхамшигт бүтээл өндөр технологийн цогц нийлбэрийн дүнд эрүүл байх эрхэм жаргалыг та хүлээн авна уу.

     
            Хужирт сумын Халуун рашаан нь газрын гүнээс оргилох 55-60 градусын байгалийн халуун ус бөгөөд хүхэрлэг шинж чанарыг агуулдаг тул ууж хэрэглэхгүй. Зөвхөн биеийн арьсаар дамжуулан эрдэс бодисыг шингээх тул тусгай зориулалтын онгоцонд орж эмчилгээнд ашиглана.  

          Аливаа рашаанд агуулагдах ашиг шимт, эрдэс бодисын найрлагаас шалтгаалан хүний биеийн аль нэг эртхэнд зориулж дотроос нь уудаг эсвэл өвчтэй хэсэгт хандуулан биеийн гадаргуугаар дамжуулж шингээх замаар гаднаас нь эмчилдэг гэж ялгагдана. 

          Хужиртын халуун рашаан нь хүний мэдрэлийн эрхтэн тогтолцоо, цусны эргэлтийн тогтолцоо, бөөр, шээс, бэлгийн замын эмгэг, тулгуур эрхтэн, яс, булчин, үе холбох эдийн эмгэг зэрэг хүн амын дунд хамгийн түгээмэл тохиолддог өвчнүүдийг анагаах шидтэй. 

       Хужиртын халуун рашаан нь газрын гүнийн 120м-ээс ундардаг бөгөөд сулавтар радонт, гидрокарбонат, карбонат-натрийн, бага эрдэсжилтэй (0.5г/л), шүлтлэг (PH-8.5) химийн найрлагатай болно.

     

    "Эмчилгээний талаархи дэлгэрэнгүй мэдээлэл харах бол холбоос дээр дарна уу.

  • Зөвхөн нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой.
Хужирт тур ХХК
Platinum member
77188888
marketing@khankhujirt.mn
Өвөрхангай, Хужирт, 5-р баг, Шунхлай, 0
Байгууллагатай холбогдох
Үзэсгэлэнд оролцогч байгууллагууд